”CAREER EXPO-2023” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

О.Шүрэнцэцэг
2023/11/13

“Career expo-2023” Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг 2023.11.10-ны өдөр буюу сүүлийн өдрөө Олон улсын Улаанбаатар их сургуульд зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудад нийт 237 цагийн ажлын байр санал болгосноос 22 оюутан бүртгүүлж, 20 оюутан цагийн ажилд зуучлагдав. Хөдөлмөрийн зах зээлийн зөвлөгөө, мэдээллийг 100 гаруй оюутан, залуучуудад тус тус хүргэлээ.

Ийнхүү 2023.10.28-ны өдөр МҮХАҮТ-д нээлтээ хийсэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл хамтран зохион байгуулсан “CAREER EXPO-2023” залуучуудын нэгдсэн өдөрлөг амжилттай өндөрлөлөө.
Тус нэгдсэн өдөрлөг нь хуваарийн дагуу 2023.10.30-2023.11.10-ны өдрүүдэд 10 их сургуульд зохион байгуулагдсан бөгөөд оюутан, залуучуудад нийт 2,131 цагийн ажлын байрыг санал болгосноос 606 оюутан бүртгүүлж, 418 оюутан цагийн ажилд зуучлагдав. Мөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх болон ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөөг 2,200 орчим залуучуудад хүргэлээ.

Энэхүү арга хэмжээнд хамтран зохион байгуулж ажилласан:
- Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл
- Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газар
- Нийслэлийн нийгмийн даатгалын газар
- OnedayJOB
- Замын хөдөлгөөний удирдлагын төв

Дэмжиж хамтран ажилласан:

- Монгол улсын их сургууль
- Отгонтэнгэр их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - Элсэлт
- Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын их Сургууль
- Их Засаг Олон Улсын Их Сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Этүгэн их сургууль
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль

ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙ НЭГЖ, ИХ СУРГУУЛИУД, ТУС ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ОЮУТАН ЗАЛУУСТАА БАЯРЛАЛАА.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18