Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа

О.Шүрэнцэцэг
2023/12/05

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж Нийслэлийн 2024 оны төсвийг эцэслэн баталлаа. 2024 оны нийслэлийн төсөвт 2,598.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийн татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу нийт 180.4 тэрбум төгрөгийн татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 884.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 34 хувийг бүрдүүлэхээр байна. Харин дүүргүүдийн төсөвт 1,714.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 66 хувийг тус тус бүрдүүлэх тооцоолол гарчээ. Харин төсвийн зарлагын хувьд 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулна. Энэ нь нийт зарлагын 46.3 хувь юм. Харин 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт зарцуулна. Харин нийслэлээс улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт өвлөрүүлэхээр тус тус тооцон төлөвлөсөн байна. Мөн хурлаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд санал хурааж дэмжлээ. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоохдоо:

  • Бүх төрлийн тамхи болон согтууруулах ундааны барааны албан татварт 2.0 хувь
  • Баар, ресторан, зочид буудал, амргалтын газар, автомашин угаалга, авто үйлчилгээ зэрэг үйлчилгээнд 2.0 хувь татвар тогтоолоо.

Ийнхүү албан татварын хэмжээг 2 хувь болгон нэмэгдүүлснээр 2024 оны нийслэлийн төсөвт 32 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцсон байна.

Нийслэлийн төсвийн төсөлд НИТХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтийг мөн танилцуулсан. Хурал дахь олонхын бүлэг буюу МАН-ын бүлгийн хувьд нийслэлийн 2024 оны төсвийн урсгал зарлаас оюутнуудад олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор зардлыг 12,348,765 мянган төгрөгөөр, МСҮТ-ийн сурагчдад олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор зардлыг 1,823,580.0 төгрөгөөр бууруулах саналыг гаргалаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зарим ажлыг нэмэх саналыг танилцуулсан юм. Үүнд :

  • ЕБС-иудын гал тогооны их засварт 3.5 тэрбум төгрөг
  • Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 2 тэрбум төгрөг
  • Баянгол дүүрэг 15, 34 дүгээр хороонд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэхэд 2 тэрбум
  • Түргэн тусламжийн машинд 1.2 тэрбум төгрөг
  • Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Соёлын ордны барилгад 3 тэрбум 392.2 сая төгрөг
  • СХД 39, 43 дугаар хорооны барилгад 28.6 сая төгрөг
  • БГД-ийн 18 дугаар хороонд Түшиц хана засварлахад 959.4 сая төгрөг
  • ХУД, 24 дүгээр хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт 2 тэрбум 950 сая төгрөг
  • Багануур дүүргийн цогцолбор сургуулийн гадна фасад засварт 1 тэрбум 588.9 сая төгрөг
  • БГД-25 дугаар хороо, Хорооны цогцолбор барилгад 2.1 тэрбум төгрөг
  • БЗД-ийн 35 дугаар хороонд Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгад 3 тэрбум 348.4 сая төгрөг
  • СХД-12 дугаар сургуулийн барилгыг нурааж шинээр барихад 4 тэрбум 912 сая төгрөг
  • БЗД 85 дугаар сургуулийн спорт заалны барилга 851.6 сая төгрөг
  • СХД-т магистраль шугам өргөтгөн шинэчлэхэд 1 тэрбум 588.1 сая төгрөг
  • СБД 6-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд 1 тэрбум 322.6 сая төгрөг
  • Орлогод нийцсэн орон сууцны төслийн хүрээнд хийгдэх авто зам, гадна тохижилтын ажилд 1 тэрбум 785.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх /СБД-6 дугаар хороо/
  • ХУД-23 дугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдан авахад 3.5 тэрбум төгрөг
  • СХД-ийн Хүүхэд залуучуудын театрын хөгжлийн бэрхшээлтэй иргэний лифт угсрах, гадна тохижилтын ажилд 130 сая төгрөг зэрэг саналуудыг гаргаж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар бүхэлд нь дэмжин баталлаа.

Мөн хурал дахь Ардчилсан нам, ХҮН намын бүлгийн дүгнэлтийг 2 бүлгийн дарга Д.Гантулга, Б.Эрдэнэсүх нар танилцуулсан юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 14 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 17 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 17 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 19 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 19 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 19 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 21 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 21 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28