Малын өвс тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

О.Шүрэнцэцэг
2023/12/13

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа. Тэрбээр "Малын өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон" хэмээлээ.

Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.

Цаг уурын байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Зудын байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна. Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.


1
angry
0
care
0
haha
6
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.197
2023/12/14
1
0
Малчидийн зээлийг нэг удаа хаавал тйм үед бас маш их хэрэгтэй дээ
Хариулах
202.126.89.17
2023/12/13
0
0
тэгж худлаа өгсөн нэр зүүж мөнгө угааснаас зүгээр жилийн 3 хувийн хүүтэй зээл өгөөч тэр нь бодьтой бх
Хариулах
203.91.115.41
2023/12/13
0
0
Малчидад жилийн 2 хувииин хүүтэй мөнгө өгөөч
Хариулах
202.126.89.194
2023/12/13
1
0
100%үнээр нь өгөөд малчидаас дэнжийн мянгын ханшаар мах арьс ширээр өгөөд ноолуураар гэрээ хийж өгч болно
Хариулах
2405:5700:311:b895:88c2:17c3:dea8:3d94
2023/12/13
0
0
tal vneer ni orx bvrt 1boodol ows 1shuudai xiweg ogdog tegeed ogson ner zvvdeg
Хариулах
203.91.115.41
2023/12/13
0
0
Үнэн шүү
Хариулах
202.126.89.194
2023/12/13
0
0
Өвс тэжээлийг аймаг сумдынхан муу хувиалдаг явж явж ажил төрөлөө алдаж цас зуданд дундуур явж ирэхээр дуусчихсан хүрсэнгүй гээд нэг боодол өвс бариад байж байдаг. мал бөхийн иргэд нь аваад дараа нь зардаг жишээний
Хариулах
2405:5700:310:a6c7:686e:f48:ceee:d11b
2023/12/13
0
0
Сум оррн нутгийн удирдлага их муу ажиллаад бна орон нутгийн хэмжээнд фондны өвс гэж аваагүй байх жишээтэй дээо нь зуд болчихоод иргэд нь өвс тэжээл нэмж авах гээд сум орох гэхээр замгүй болчихоод зам гаргаад өгөөч гэхээр аймгийн онцгой бараг ирэх бх ухааны юм яриад сууж бх юм аа
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18