ЭМДҮЗ-өөс баталсан шинэчилсэн тогтоолуудыг танилцуулах цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/07/28

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж шинэчилсэн журмуудыг баталсан.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын цахим системд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, тусламж үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авах, тогтоолыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчлах, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад журмын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлж байна.


  Энэ хүрээнд 07 сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ЭMДҮЗ-ийн тогтоолуудын талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтын үе шаттай зохион байгуулж бөгөөд өнөөдрийн сургалтад төрийн болон хэвшлийн ЭМБ-ын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд жагсаалт,  төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ээлжит сургалтаа зохион байгууллаа. 

  Сургалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон ажил хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын сонирхосон асуултад  хариуллаа. 

Өнөөдрийн сургалтад танхимаар 50, цахимаар 350 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Цаашид сургалтыг цувралаар зохион байгуулах бөгөөд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад сургалтын зарыг цаг тухайд  нь мэдээлнэ. 

  Мөн өнөөдрийн сургалт мэдээлэлтэй холбоотой танилцуулга,тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дэлгэрэнгүй файл мэдээллийг  ЭМДЕГ-ын албан ёсны www.emd.gov,mnсайт болон сошиал  хаягуудад нэгдэж QR, линк хэлбэрээр авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 3 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 4 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 4 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 5 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 6 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 7 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 8 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 9 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 9 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 10 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 10 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр