ЭМДЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баруун гурван аймагт ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/10/17

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, даатгалын санхүүжилтийн чанар үр дүнд суурилсан төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллаж ирлээ.

Энэ удаа Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг танилцуулах, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангах чиглэлээр ЭМДЕГ-аас “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авах чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд таниулах, ил тод болгох” сэдэвт сургалтыг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт зохион байгуулж эхэллээ.

Эхний өдрийн сургалт Ховд аймагт болж тус аймгийн 15 сумын эрүүл мэндийн төв, 6 өрх, БОЭТ болон Булган сумын нэгдсэн эмнэлэг, 6 хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцсон бол өнөөдрийн сургалт Баян-Өлгий аймагт үргэлжилж, эрүүл мэндийн газар, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгийн 98 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Сургалтыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөхүүд зааж байгаа бөгөөд ЭМД-ын бодлого санхүүжилтийн аргачлал, гэрээлэлт, сонгон шалгаруулалт, чанар төлбөрийн хяналт, цахим системтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүдийн талаар танилцуулж, мэргэжил аргазүйгээр хангахаас гадна гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Энэхүү сургалт 10 дугаар сарын 19-нд Увс аймагт үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 42 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 46 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18