Ховд, Баян-Өлгий аймгуудад амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр Увс аймагт үргэлжилж байна.

О.Шүрэнцэцэг
2023/10/19

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг танилцуулж, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангах сургалт “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авах чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд таниулах, ил тод болгох” сэдвийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр Увс аймагт үргэлжилж байна.

Сургалтыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөхүүд зааж байгаа бөгөөд ЭМД-ын бодлого санхүүжилтийн аргачлал, гэрээлэлт, сонгон шалгаруулалт, чанар төлбөрийн хяналт, цахим системтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүдийн талаар танилцуулж, мэргэжил аргазүйгээр хангахаас гадна гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.


Өнөөдрийн сургалтад Увс аймаг дахь хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургалт даатгалын санхүүжилтийн чанар үр дүнд суурилсан төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаад буй олон олон асуудлуудыг зааж, сургасан маш өгөөжтэй сургалт болсныг онцолж байсан юм.

https://emd.gov.mn/news/442

#Сургалт #Шинэчлэл #Ороннутаг



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18