Төв аймгийн боловсролын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

О.Шүрэнцэцэг
2023/11/06

Аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан аймагтаа анх удаа Ерөнхий боловсролын сургуулиудын залуу багш нарын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинээр байгууллаа.


Чуулга уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Нарантуяа, Залуучуудын хөгжлийн төвийн дарга Ц.Лхагва-Орлом, аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Г.Тэмүүжин нар оролцож, боловсролын салбарт баримталж буй бодлого хөтөлбөр, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, залуу багш нарын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн Гэрэлт ирээдүй сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч Э.Ану-Үжин "Сэтгэл зүйн дархлаа, сэтгэл зүйн боловсрол"-ын талаар сонирхолтой итгэл танилцууллаа.
Энэхүү чуулгад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 28 сургуулийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл, залуу багш нар маань идэвх санаачлагатай оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд аймгийн удирдлагуудад санал хүсэлтээ илэрхийллээ.


Аймгийн Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүнээр "Хүмүүн" цогцолбор дунд сургуулийн Англи хэлний багш Н.Болорчимэг, дэд тэргүүнээр Зуунмод 5-р сургуулийн биеийн тамирын багш А.Басхүү, нарийн бичгийн даргаар БШУГ-ын мэргэжилтэн Б.Анударь, 6 бүсээс тэргүүлэгч гишүүд тус тус сонгогдлоо.
Залуу багш нараас гарсан санал хүсэлтийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, цаашид Сургалтын өмнөх боловсролын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургуулийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдээр хүрээгээ тэлэхээр тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18