IFJ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриалж байна

О.Шүрэнцэцэг
2023/12/12

Олон улсын сэтгүүлчдийн холбоо сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар нийтлэл оруулсныг орчуулж хүргэе.

Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагджээ.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) болон түүний Монгол дахь салбар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо (МСНЭ) түүнийг нэн даруй суллахыг уриалж, цахим агентлагийг хаан,дуу хоолойг нь дарах гэсэн оролдлогыг шүүмжилж байна.

Арван хоёрдугаар сарын 4-ний өдөр Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь “Zarig.mn” редакцын оффист баривчилсан явцыг хэвлэл мэдээллийн ажилтнууд харсан.

“Facebook” хаяг дээрээ өндөр настантай холбоо бүхий шүүх хурлыг сунжруулж байгаа хүнлэг бус үйлдлийн талаар бичсэний дараа түүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу худал мэдээлэл тарааж, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр буруутгажээ.

Арван хоёрдугаар сарын 1-нээс 4-ний хооронд болсон сонсголын үеэр Сонгинохайрхан дүүргийн шүүх Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих прокурорын саналыг дэмжсэн байна.

Мөн үүнээс өмнө, арван нэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Өнөрцэцэгийг Монгол Улсаас гарахыг хязгаарлах, урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ авахыг баталсан.

Мөн “The Media Council and Globe International Centre” мэдээлснээр Монгол Улсын хууль, захиргааны байгууллага “Zarig.mn” сайтыг хууль бус домэйний жагсаалтад оруулж Монголоос хандах эрхийг хаасан байна.

Ерөнхий редактор болон сайтад нь хориг тавьсны дараа “Zarig.mn” редакцын ажилчид арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд суулт зарласан. МСНЭ-ээс Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Дижитал хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсний дараа “Zarig.mn” сайтыг 12 дугаар сарын 4-ний өдөр Монголоос хандах эрхийг нээжээ.

Н.Өнөрцэцэгийг сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн салбарт хийсэн ажлынх нь төлөө их онилох болсон. Нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар 2019 онд 19 зарга, 2020 онд дөрвөн зарга түүний эсрэг шүүхэд үүссэн байна. Эдгээр хэргийг улс төрчид мэдүүлсэн.

Шүүхэд ихэнх хэргийг амжилттай даваад гарсан ч Н.Өнөрцэцэгт 800 орчим ам.долларын торгууль ноогдуулсан нь Монгол Улсад ажилладаг сэтгүүлчийн дундаж цалингийн хоёр сартай тэнцэх мөнгөн дүн юм.

Арван хоёрдугаар сарын 8-ний өдөр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид сонсгол оролцож, түүнийг үндэслэлгүй цагдан хорьсон хэмээн суллах хүсэлт шүүхэд гаргасан байна.

Мөн түүний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад хуулийн зарим зүйл, заалт зөрчигдсөн байж магадгүй, мөрдөн шалгах ажиллагааг зориудаар хурдасгасан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Хэвлэл мэдээллийн активистууд Монгол Улсын хууль сахиулах байгууллага, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх чадварыг хязгаарлах зорилгоор ашиглан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэтгүүлчдийг яллаж байна гэж мэдэгдсэн юм.

2020 оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн тус заалтад худал мэдээлэл тараах талаар тусгаж, хэрвээ тараасан тохиолдолд торгууль, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт ял оноодог. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш олон тооны сэтгүүлчид гэмт хэрэгт буруутгагдаад байгаа.

МСНЭ-ээс мэдээлснээр,

  • Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,
  • У.Уранцэцэг (Asu.mn),
  • А.Баярмаа (Tas.mn),
  • Ж.Баттуул гэх мэт 10 гаруй сэтгүүлчийг мөрдөн байцааж байгаа аж.

Ж.Баттуул нь “Цензургүй яриа” багийн сэтгүүлч. Тус баг одоогоор Монгол Улсад мөрдөгдөж буй гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүний шинэчилж болох найруулгын талаарх судалж, мэдээлж буй. Ж.Баттуулын УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гомдол гаргасан.

МСНЭ мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын газар нутгаас “Zarig.mn” сайтад хандах эрхийг хаах нь мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний зарчим болон хэм хэмжээг илт зөрчсөн хэрэг. Редакцын үйл ажиллагааг зогсоон, компанийг нь битүүмжлэхийн зэрэгцээ компанийг удирдаж буй хүнийг л ганц гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхэд хөндлөнгөөс оролцож буй явдал” гэсэн байна.

Харин “Олон улсын сэтгүүлчдийн холбоо” нь “Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллаж, Монгол Улсад ажиллаж буй сэтгүүлчдийг хөндлөнгийн саадгүй ажлаа гүйцэтгэх боломжийг олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хангахыг Монгол эрх баригчдыг уриалж байна” гэж мэдэгдлээ.

Нийтлэлийг эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: International Federation of Journalists



1
angry
0
care
10
haha
42
liked
3
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.77
2023/12/16
0
0
Оу.н сэтгүүлчдиин холбоо монгол улсын эрхэд халдах хэн бэ хөөе тиим юмбайдаггүй юм дэмиирээд байцгаа
Хариулах
66.181.161.108
2023/12/14
0
0
Лай лай, наагуур чинь яадгын
Хариулах
2405:5700:311:4860:70c0:980:3b95:8713
2023/12/13
0
0
Сэтгүүлч нарыг ёс зүйтэй болгоё маш бүдүүлэг ахмад сэтгүүлч нар хичээл зааж өгмөөр юм биш үү харицаа гэж авах юмгүй хүн хүн рүү дайрсан хархаас аймаар мангаснууд ёо ёо ёо
Хариулах
2400:bde0:4006:3304:8dc9:6f8:b64f:cd54
2023/12/13
0
0
Сэтгүүл зүй цэвэрших хэрэгтэй байна. Сэтгүүлч болон зураглаач нар шантааж хийдэг нь нууц биш. Сэтгүүлч гэхээрээ суллагдаад жирийн иргэд болохоороо хоригдоод байх нь шударга бус байна. Тэр 8 ишигний хэрэг дээр бол хууль хүн бүхэнд тэгш үйлчлэхгүй байна гэдэг дээр д ард иргэд дэмжиж байснаас биш хулгай хийсэн л бол хулгай гэдгийг андуураад байх шиг байна. Хамгийн гол нь танай сайт бол эрхлэгч жүжиг битгий тавьсан байгаасай л гэж бодож байна.
Хариулах
66.181.177.10
2023/12/13
2
0
СЭТГҮҮЛЧ ГЭХЭЭР БУСДААС ИЛҮҮ ЭРХТЭЙ БАЙХ ЁСГҮЙ
Хариулах
202.126.90.14
2023/12/12
1
0
Хэрэгтэнг яагаад судладаг юм
Хариулах
2405:5700:303:738d:dc94:72df:1d25:c56d
2023/12/12
0
0
Сэтгүүлч Баттуул шудрага юм шиг санагддаг. Петро Чайна дачин тамсагийн булхай луйвар бузарыг уудалж дэлгэж үзүүлсэн дээ!
Хариулах
122.201.19.99
2023/12/12
1
0
Шантааж өнөрөө яөж баяжсанаа нэг халаач
Хариулах
2405:5700:311:b705:2d22:15f0:37e8:25fd
2023/12/12
0
0
chi shantaajluulsan yum bol avilgachin baih ni ee? Terniigee yariach!! CHam shig avilgachid, hulgachid narand baigaad uneniig helsen hun shorond orson tiim niigem bii bolood baina.
Хариулах
192.82.66.172
2023/12/12
0
1
Ийм үг хэлэхээсээ өмнө эхлээд сэтгүүлчид хаалтын гэрээгээ больчих хэрэгтэй. Энэ нийгэм ийм болсонд та бүхэн ч буруутай. Буруу зүйлд мөнгө авч хаалтын гэрээ хийж дуугүй байх, захиалгаар мэдээлэл бэлтгэх гэх мэтээр сэтгүүлчид шударга бус ёсзүйгүй байгааг бид нар харж л байна шд Хариулах
Хариулах
2405:5700:311:b705:2d22:15f0:37e8:25fd
2023/12/12
1
0
Haaltiin gereetei ch baina uu, gereegui ch baina uu, Onoroo mash ih zuil hiisen, mash olon hergiig il bolgoson, Iim zorigtoigoor yvsan setguulchiig shorond horisniig demjij baigaa малнуудыг ёстой яах вэ?? Хийсэн зүйлийг нь сайшаах хүн байж чадахгүй байлаа гэхэд хулгайчид, луйварчид, авилгачдаа хориогүй байж энэ олон асуудлыг ил болгосон ганц хүнийг нь хорьж байгаа нь дор хаяж double standard гэдгийг ойлгочих чадваргүй ийм малнууд тархиа жаахан ч гэсэн ажиллуулаач. Үнэхэээр хаалтын гэрээ хийчихсэн юм бол, чи тэрнийг нь мэдээд байгаа юм бол тэр гэрээг нь хийсэн төрийн албаныхныгаа ил болгооч, чиний бичсэн үнэн юм бол. ЧАМД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭДНИЙГ НЬ ИЛ БОЛГОХ ЁС ЗҮЙ БАЙНА УУ? ДЭЭРЭЭС НЬ ТАРХИНЫ ТУРААЛ.
Хариулах
213.55.224.191
2023/12/12
0
0
Заригаас бусад нь бараг бүх зурагт радио хэвлэл мэдээлэл хаалтын гэрээтэй. Манан мафийн алуурчид хулгайчид луйварчид монголчуудын татварын мөнгийг хаалтын гэрээтэй хэвлэлийнхэнд тэрбум тэрбумаар нь тарааж өгдөг , мал аа чи үүнийг сайн мэддэг
Хариулах
66.181.191.160
2023/12/12
0
0
сайн ч муу ч өнөдрийэ монгол төр, УИх, ЗГ, Шүүх бүгдээрээ Монголчууд та бидний бҮТЭЭЛ, монголчууд дотоодыэ асуудлаа өөрсдөө шийдэж чадахгүй, зөвшилцөж чадахгүй, гаднаас тусламж дэмжлдэг гуйж гадныхнаар өөрсдийгөө "айлгаад" эхлэхээр сөнөж эхэлсэн, сөнөдөг түүхтэй, ТА бид чинь өнөөприйн тэр АНУ, ОХУ, Европ зэргийг улс байгуулах бүү хэл, модон дээрх "сармагчин байхад дэлхийн талын эзэлж төр улсаа байгуулж Монголын Их Амар Амгаланг бүтээж явсан улс бүү март, Бүх юм цаг хугацаатай цаг нь ирэхээр тэр өнөөдрийн шүтээд байгаа гадныхан, олон улсын байгууллага гэх мэт чинь алга болно түүхийн таазнаас арчигдана
Хариулах
213.55.224.191
2023/12/12
0
0
Олон юм хуцаад яахав. Одоо чиний дэлхийд түгсэн нэр чинь өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуйлгачин. Манкуур боол чи 33 жилийн турш гадаад дотоод хар шар хувалзуудаа баясгалантайгаар тэжээж байгаа манкуур боол. Чиний тэр Чингэс хаан энэ тэр бол яршиг л байна, чи тэр хүний нэрийг маш ихээр гутааж байна. Монгол урд нь ядуу гууйлначин орны тоонд багтдаг байсан бол одоо нэн ядуу гуйлгачин улс ангилалд багтаж байна
Хариулах
202.9.40.39
2023/12/12
0
0
haha deelee numur
Хариулах
2405:5700:301:f592:20af:e32d:f6fb:57aa
2023/12/12
3
0
Гадны улс орны шүүх шиг ажилладаг бол хэн ч юу ч хэлэхгүй манайхан шиг авлигад идэгдсэн улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн үгээр ажилладаг шүүхд итгэх хүн байх уу
Хариулах
2405:5700:301:2792:29af:7cb5:1146:e7f6
2023/12/12
0
3
Шүүх ажлаа хийж бна хөндлөнгөөс оролцохгүй байсан дээр байхаа
Хариулах
43.242.243.77
2023/12/16
0
0
Яг үнэн элдэв юм бүү донгос
Хариулах
213.55.224.191
2023/12/12
0
0
Хуцах шиг болов муу өмхий манангийн ялнадас угаадас шавхруугаар хооллогч
Хариулах
43.242.243.77
2023/12/16
0
0
Чи үхлээ юу үх үх өнөрөө чамд мөнгөнөөсөө юуё өгөхгүйшдээ хаха
Хариулах
103.14.38.194
2023/12/12
3
1
Чамайг шүүх дээр гэм буруугүйн төлөө яллаад хориод шалгаад үзэхээр "шүүх ажлаа хийж байна, бүү оролц" гээд хэлээд хүлээгээд сууж байгаарай. Энэ зөвхөн Өнөрцэцэгийн асуудал биш шүү. Хэн дуртайг нь гэмтэйг нь нотлоогүй байж хорьж байгаад шалгадаг дарангуйлал тогтож болохгүй. Шалгах ёстой бол шалгаж болно. Харин хорьж байгаад шалгадаг байдал яав ч тогтож болохгүй. Чамд, чиний эргэн тойрны хүнд ч ийм нөхцөл байдал үүсэж болно шүү. Тэр үед чи мянга хашгираад нэмэргүй л болно. Хэвлэл мэдээллийн амыг ингэж боолгочихоод. Сайн бод
Хариулах
43.242.243.77
2023/12/16
0
0
Гэм буруугүй биш буруутай учир л хлриод байгаа юм тэгвэл тэр үнэрөөдөө үнэнээ хүлээ гэж хэл за
Хариулах
Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 8 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 12 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 13 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 13 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 13 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 15 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 16 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 17 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 18 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 18 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр