​Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/12/11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монголын махны холбоо, Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо, Тослог ургамал тариаланчдын нэгдсэн холбоо, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын сав баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сүүний нэгдсэн холбоод нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан байна.


Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон юм. Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. Салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ “хамгаалах” бодлого барин ажиллахаа мэдэгдэв.


Мөн тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль батлагдснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтойг хэлсэн юм.


Ийнхүү дотоодын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар яам холбоодоо бодлогоор дэмжин ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэн уулзалт өндөрлөв.



9
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.48
2023/12/13
0
0
Зах зээл чөлөөт байх тусам ард иргэдэд нээлттэй, харин бодлого гэх халхавчны доор хэдэн даамын наймаачид ашиг хонжоо олох юм байна даа
Хариулах
2405:5700:311:3075:c1cc:a7df:ef56:be79
2023/12/11
0
0
МАК цементийн үнээ яаж нэмлээ, гурилүйлдвэрлэгчид үнээ яаж нэмлээ. Одоо ингээд үнэ тэнгэрт хадаж эхлэнэ дээ. Манайдүйлдвэрдэгчид бхгүйээ. Бүгд дамыннаймаачид.
Хариулах
202.131.238.26
2023/12/11
0
0
нөгөө гурил үйлдвэрлэгчид үнээ нэмэхгүй гэж мөнгө аваад үнэ нэмсэн, 2022 оны зун төмс 5К хүрсэн шиг л юм болно доо
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18