Ази тив дэх өндөр стандартын 4 дэх үйлдвэр Монголд нээгдлээ

О.Шүрэнцэцэг
2023/09/13

77 жилийн түүхт Монгол улсын хүнсний ууган үйлдвэр "Мах Импекс" ХК 2023 онд үйлдвэрлэлийнхээ чанар, стандартыг өргөжүүлж, дэлхийн жишигт нийцсэн цоо шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.


Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохьцуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцон олон улсын чанар стандартад нийцэх НАССР шинэ үйлдвэртэй танилцлаа.

Тус компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран төсөл хэрэгжүүлж өнөөдөр BERTSCH-Laska компаниас шинэ үйлдвэрийн түлхүүрээ гардан авлаа.


Орчин үеийн тоног төхөөрөмж төдийгүй шинэ жишиг нэвтрүүлсэн уг үйлдвэр нь Ази тивд нээгдсэн өндөр стандартын 4 дэх үйлдвэр болж байна. Тус шинэ үйлдвэр нь хоногт 50 тонн бүтээгдэхүүн буюу бух төрлийн хиам, зайдас, салями, хагас боловсруулсан, утлагат болон хөлдөөсөн бүтээгдэхүүн (банш, бууз, пицца, ази бэлэн хоол гэх мэт) үйлдвэрлэх хүчин чадалтай төдийгүй түүхий утлагат салями, беконыг шарах төхөөрөмжийг Монголд анхлан үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна.

"Мах импекс" ХК BERTSCH-Laska компанитай 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хүнсний зориулалтын хөргөлттэй агуулах, мөн 40 тонны багтаамжтай махыг хорогдолгүй гэсгээх, мах ангилан сортлох үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх юм.

УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжиж буй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж, уйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ ашиглах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажилладаг аж ахуйн нэгж юм.

 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 59 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19