АН: Шатахууны хомсдлын буруутан нь нүүрс гэж ярихаа боль

Л.Бямбажав
2023/12/11

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаараа хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ц.Туваан "Улаанбаатар хотод таван цаг дараалалд зогсож байж, АИ-92 авч чадалгүй үнэтэй АИ-95 худалдан авч байна. Хөдөө орон нутагт нөхцөл байдал бүр хүнд байгаа. Малчид эрх баригчид шиг АИ-95 авч чадахгүй. Малаа алдсан өнөөдөр идшээ ч хийж амжаагүй малчид их байгаа. Шатахуунгүйгээс малынхаа араас явж чадахгүй. Өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөлд  малчдад туслахаар хөдөлгөөн өрнүүлье гэдэг санаачилгаа гарч байгаа ч өвс тэжээл ачаад явах түлштэй машин алга. Эрх баригчдын бодлого хаана байна вэ. Сөрөг хүчин бид төр, ард түмний хооронд гүүр болох үүднээс энэ асуудлыг удаа дараа тавьсан ч шийдэл алга байна. 

Улаанбаатар хотод шатахуун, түлш байхгүй болгож байгаад түгжрэлийг шийдье гэж бодож байгаа юм биш биз дээ. Агаарын бохирдол угаар яриад байсан. Автомашины яндангаас гарч байгаа утааг нь бууруулж байгаа юм уу гэдэг хардлага байна. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлуудыг хурц ярилаа. Асуудлыг цаашлаад долоо хоногийн дотор шийднэ гэдэг зүйл хэлсэн. Бид үнэмшихгүй байна. Хоёр сарын өмнө намын бүлэг, байнгын хороо, чуулган дээр ярьсан зүйлүүд өнөөг хүртэл хэвээрээ байна. 

Одоо ард түмнийг хянадаг, шалгадаг тэр зам руугаа орж байна. Нэг хүн тонн нүүрс аваад явж байвал дамлаж зарах гэлээ гээд шалгагдах юм байна л даа. Муу л бол АН руу чихдэг байсан бол ард иргэд рүүгээ чихдэг болох нь. 

Монгол Улс нийт 60 сая тонн нүүрс экспортолсны улмаас түлшний хомсдолд орлоо гэж байна.  Энэ асуудлыг хариуцсан Засгийн газар, яам, агентлаг тооцоо судалгаа гэдэг зүйл алга. Бид албаны хүмүүсийг дуудаж, уулзсан боловч маш олон асуултын тэмдэгтэй үлдлээ” гэв.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.231
2023/12/12
0
0
АНамыхан оросыг үздэггүй юм байсан. Оросын бензин авахгүй юм байгаа биз. Ингэж суух чинь илүү зан байгаадаа
Хариулах
66.181.188.231
2023/12/12
0
0
Хэн тэгж ярьсан юмбэ? Дүнхүү та нар өөрсдөө тэгж яриад байгаа юм бишүү?! Аан!
Хариулах
2405:5700:301:31f4:1d8:5167:fda6:c4cf
2023/12/11
0
0
АНснууд өөрсдийн колонкуудаа бензин өгүүлээч үгсэн хуйвалдаж хомсдол бий болгож байна
Хариулах
2405:5700:301:2792:29af:7cb5:1146:e7f6
2023/12/11
0
0
Зарим нэг хүмүүсийн орсыг муулж доромжилсны гай
Хариулах
202.126.89.78
2023/12/11
0
0
Их хэмжээний нефтийн баялагаазүгээр шахам гадныханд өгөөд, өвлийн хүйтэнд шатхуунгүй царай алдаж байна гэдэг залхуугийн гэрт түлшгүй, ховдгийн гэрт хоолгүй гэдэг болж бна. Зарим нэг тэнэг хүмүүс учиртайхан дуугарч бгаарай.Биднийг Орос олон жил тэжээж байгаа шүү!
Хариулах
2a04:ee41:1:326d:24b2:a3d5:306d:7d00
2023/12/12
0
0
Навсгар монгол гуйлгачин хавь ойрын улс гүрнүүдийг үзэн ядаж муучлан гутаан доромжилж өөрсдөө түүхийн хог дээр хаягдав. Урд нь ядуу гуйлгачин орон гэдэг ангилалд багтдаг байсан бол одоо монгол нэн чдуу гуйлгачин орон гэдэг ангилалд багтдаг болсон. Дайн байлдаантай , 44 жил тасралтгүй байлдаж байгаа афган, 21 жил дайны хөлд нэрвэгдсэн иракаас долоон дор нөхцөлд монголчууд амьдарч байна
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18