МАН: Сонгуулийн бүсчилсэн тойргийг судалж, бусад намтай зөвшилцөнө

Л.Бямбажав
2023/12/11

МАН-ын бүлэг хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ тэрбээр "Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт сонгуулийн мандат болон тойргийн асуудлыг мөн Эрчим хүчний сайд болон УУХҮ-ийн сайд мэдээллийг сонслоо. Сонгуулийн тойрог бол Сонгуулийн тухай хуулиараа хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэх учиртай. Үүгээр сонгуулийн тойрог, мандатын тоо яригдана. Одоо мөрдөж буй  Сонгуулийн тухай хуулиар улсын хэмжээнд 76 гишүүн буюу 76  мандаттай 29 тойрог байгаа. Нэг хэсэг бид 76 тойрог, 76 мандаттай байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 29 тойрог, 76 мандатаар орсон. Ирэх сонгуулийг тойргийг МАН-ын бүлгээр ярихад, нэгдүгээрт улс орноо бодсон буюу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцэх ёстой. 

Хоёрдугаар хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах Монгол Улсыг хөгжлийг цаашдаа нэг төвтэй бус олон төвтэй болгох сонгуулийн тогтолцоо хэрэгтэй. 

Гуравдугаар сонгуульд нөлөөлдөг байдлыг байхгүй болгох ёстой. Тухайлбал, мөнгө болон нутаг усны хүчин зүйл гэх мэт. Улс орноо бодсон сонгуулийн тойрог байх ёстой гэж үзэж байгаа учраас бүсчилсэн тойрог байгуулахыг судалж, бусад намтай зөвшилцөж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ. Энэ чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад өглөө. 

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санал тавьж, өнгөрсөн шөнө Завхан аймгийн 21 сум тог цахилгаангүй байна гэсэн. Үүнтэй холботойгоор Эрчим хүчний сайд ямар арга хэмжээ авч байгааг сонслоо. Яаралтай тог цахилгаантай болгох асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ цахилгаан мотороор тог цахилгаантай болох арга хэмжээг авч байна.

 Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шатахууны талаарх мэдээллийг сонссон. Бид энэ талаар долоо хоног бүр мэдээлэл сонсч байгаа. Шатахууны нөөцтэй холбоотой асуудал тээвэрлэлттэй холбоотой боловч Монгол Улсын хэрэглээтэй холбоотой асуудал гэж тайлбарлаж байна" гэлээ. 



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18