ЭХЭМҮТ: Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан

О.Шүрэнцэцэг
2023/12/11

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед эцэг эхчүүд юуг анхаарах талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх Ш.Энхтөр эмч дараах зөвлөгөөг өгч байна.

-Хамгийн гол нь хүүхдээ өвчлүүлэхгүй байх л хэрэгтэй юм. Цар тахлын үед том сургалтыг бид улс үндэстнээрээ авсан. Халдварт өвчнөөс сэргийлэх шаарддагатай, сэргийлж болдог юм.

Сэргийлэхийн тулд хамгийн энгийн зүйл маскийг зөв хэрэглэх. Амьсгалын замын өвчин ахуйн хавьтал, агаар дуслын замаар дамждаг нь батлагдсан, нотлогдсон зүйл. Тийм учраас гараа зөв угааж сурах хэрэгтэй байна.

Гадуур явж байгаад гэртээ орж ирсэн насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд гараа угааж, хоолой амаа зайлаад ариун цэврээ хангасны дараа гэр бүлийн бусад гишүүдтэй ялангуяа бага насны хүүхэдтэй харилцахад анхаарах хэрэгтэй юм.


Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан тул амьсгалын цочмог халдвар олон хүн цугласан бөөгнөрсөн газраас аль болох хол байх зэрэг ковидын цар тахлын үед ойлгож авсан халдварт өвчнөөс сэргийлэх хэдэн энгийн хялбар дүрмээ эргэн санаад хэрэгжүүлэхэд л болох юм шүү дээ.

Тэгээд хүүхдээ дааруулахгүй, дулаан байлгах, өөрсдийнхөө боломжоор илчлэг сайтай хоол хүнсээр хангах, аарц зэрэг витаминлаг хүн хэрэглэхэд анхаарах хэрэгтэй байна.


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.77
2023/12/11
0
0
Үүнииг чинь насаараа л баталж явна даа ккк
Хариулах
43.242.243.77
2023/12/11
0
0
Батлагдаад байх юу юм ер нь л тэгдэг шүүдээ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18