Мал аж ахуйн сэргэлтийн хүрээнд 10 хөтөлбөр хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/10/06

МАЛ АЖ АХУЙН СЭРГЭЛТ-ийн хүрээнд малчдад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг боловсруулан гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Залуу малчдын үндэсний чуулганы хаалтын үеэр танилцуулав. Залуу малчдыг дэмжих дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Шийдэл 1. E-malchin цахим хөтөлбөр.

Энэхүү хөтөлбөр нь E-mongolia платформ дээр E-malchin цэсийг бий болгосноор малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх.

Шийдэл 2. Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх эрүүл мэнд хөтөлбөр.

Малын эрүүл мэндийг хамгаалж, мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх.

Шийдэл 3. Малчдын хөгжлийн төв бий болгох хөтөлбөр.

Багийн төвүүдийг малчдын хөгжлийн төв болгон 1 багийн хөгжлийн төв болгон өргөжүүлж, жишиг загвар гарган ажиллах. Тухайлбал: Малчдад эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ үзүүлэх төв байх. Мөн мал аж ахуйн туслах үйлчилгээний нэгж бий болгох.

Шийдэл 4. Малчдад мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр

MCYT-ээр дамжуулан Малчин, Мал зүйч, Малын эмчийн туслах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024 онд 1000 малчныг сургах.

Шийдэл 5. Малчдын хүүхдүүдэд зориулсан дотуур байр хөтөлбөр.

Сумын төвүүдэд малчдын хүүхдүүдийг сургах дотуур байруудын хүрэлцээг бүрэн хангах, 7 настай сургуульд элсэх боломжоор хангах, дотуур байрны багш нарын тоог нэмэгдүүлэх. Улсын хэмжээнд ЕБС-ийн 532 дотуур байранд 35.7 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 26.8 мянга нь малчдын хүүхэд. Одоогийн байдлаар жилд 30 орчим дотуур байрыг шинээр барьж байгаа буюу 10 хувийг шинэчилж байна.

Шийдэл 6. Ногоон тэжээл 100 сум 100 га хөтөлбөр.

Тэжээл тариалах боломжтой 100 сумдад 100 га талбайд малчдын бүлэг байгуулсан тохиолдолд техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, хашаажуулалтыг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр олгох.

Тэжээл тариалах боломжгүй сумуудыг урьдчилсан захиалгын хөтөлбөрт хамруулах, малчид өөрсдөө өвөлжөө, хаваржаандаа болон гэрийн нөхцөлд тэжээл тариалахад сургах, шаардалагатай бага оврын техник хэрэгслийг уян нөхцлөөр зээлээр олгох.

Шийдэл 7. Улсын аваргын журмыг өөрчлөх хөтөлбөр.

Улсын аварга малчны шалгуурыг цахимжуулж, шалгуур үзүүлэлтээс малын тоон үзүүлэлтийг хасах, ухаалаг мал аж ахуй эрхлэгчдийг шалгаруулдаг уралдааныг шинээр зохион байгуулах.

Шийдэл 8. Туршлага судлах хөтөлбөр.

Чуулганд оролцогч залуу малчдаас бусад орны мал аж ахуйн туршлага судлах хөтөлбөрт хамруулах.

Шийдэл 9. Хоост айл хөтөлбөр.

Малчин айлуудыг аялал жуулчлалын чиглэлээр нэгдсэн системд оруулах, сургалт мэдээллээр хангах.

Шийдэл 10. Mал аж ахуйн кластер төсөл хөтөлбөр.

Өвөрхангай аймгийн төслийн загварыг бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймагт байгуулах, төслийн дэд бүтцийг төрөөс санхүүжүүлэх.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 49 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 52 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18