“Түншлэлийн форум-2023” арга хэмжээ болж байна

О.Шүрэнцэцэг
2023/10/26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түншлэлийн форум-2023”  төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөнийг аравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймаг,  13 сумдын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож байна.


Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

  • Төсөл хэрэгжих хугацаанд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх;
  • Төсөл хэрэгжиж дууссаны дараах бодлого, эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмууд болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх талаар салбар хэлэлцүүлэг зохион байгуулж олон талт хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох;
  • Байгаль орчны мэдлэг, мэдээллийг түгээх, чадавхжуулах цахим платформ, Ногоон бизнес , уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах санхүүжилтийн шинэ боломжуудыг танилцуулах;
  • Ойн дагалт болон мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг өргөжүүлэх боломжийг нээх

Түншлэлийн Форумд оролцогчид харилцан туршлага, мэдээлэл солилцохоос гадна төслийн үр шим хүрэгтэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-ны өдөр Лавай худалдааны төвд  олон нийтэд танилцуулж, борлуулж байгаагаараа онцлог юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18