Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/11/03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр төр, хувийн хэвшлийн хамтран зохион байгуулж буй “Invest Khentii” хөрөнгө оруулагчдын чуулганд оролцож, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээллийг танилцууллаа.


Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Чандганы талд байрлах Мэтагро компани үхэр болон гахай бордох чиглэлээр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм.

Мөн “Говь” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээж, гэрээ байгууллаа. Тус аж ахуй нэгж нь орон нутагт салбараа нээснээр 100 гаруй ажлын байр шинээр бий болгож байна.


Орон нутгийн иргэдийг цалинтай сургаж, чадавхжуулаад үндсэн ажилтан 2.3-2.8 сая төгрөгийн цалинтай байх ажээ.

"Говь" ХК нь ноолуурын түүхий эд бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг 100 хувь эх орондоо гүйцэтгэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Жилд сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүн 1.6 сая, нэхмэл бүтээгдэхүүн 1.1 сая ширхгийг тус тус үйдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон компани юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18