Дэлхийн арьс ширний групийн байгаль орчны стандартыг нэвтрүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/11/17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас үзүүлж буй техникийн туслалцааны дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс ширний групийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Булигаар” ХК болон “Арилдий” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-нөөс 24-ны өдрүүдэд стандартын аттестатчилалд орох гэж байна.

Аттестатчиллыг дүгнэхээр Дэлхийн арьс ширний групийн зөвшөөрөгдсөн аудитор Ага Валкейвикз Монгол Улсад хүрэлцэн ирснийг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Монголын эрс тэс цаг агаарт дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйгаас бэлтгэгдэж буй арьс ширний  онцлог шинж, арьс ширний салбарын өнөөгийн байдлыг танилцуулан, төрийн бодлого, цаашдын үйлдвэрлэлийн олон улсын чиг хандлагын талаар ярилцав.

Дэлхийн томоохон стандартуудын нэг болох уг стандартыг нэвтрүүлснээр Европын холбооны улсуудад Монгол Улсын боловсруулсан арьс шир болон бэлэн бүтээгдэхүүн нэвтрэх үүд хаалга нээгдэх, цаашлаад байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нэг том арга зам болох юм.


Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой арьс ширний үйлдвэрүүд хамтран сүүлийн 2 жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангасан байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18