Ноолуурын боловсруулалт , худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг дэмжлээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хотод байрлах 45 үйлдвэр, орон нутагт байрлах 5 хялгас ялгах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, судалгаа, мэдээлэл авч, үнэлэлт дүгнэлт өгч ажиллав.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын Гишүүн Ж.Батжаргал, Дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэг нар тус тус ахалж, ажлын хэсэгт Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын ноос, ноолуурын холбоо,  ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Монгол Солонгосын политехникийн коллеж зэрэг байгууллагуудын төлөөлөл 3 багт хуваагдан үйлдвэрүүдэд ажиллалаа.


Ажлын хэсгийн судалгааны дүнгээр Улаанбаатар хотод байрлах нэр бүхий 45 хялгас ялгах үйлдвэрт 11,294 тонн, Говьсүмбэр, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Төв аймгуудад байрлах 5 хялгас ялгах үйлдвэрт 670 тонн, нийтдээ 11,965 тонн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан 2022, 2023 онуудад нийт 15 үйлдвэрт 4,163 тонн хялгас ялгах хүчин чадал нэмж суурилагдсан байна. Үүнээс 2022 онд 3 үйлдвэрт 297 тонн, 2023 онд 12 үйлдвэрт 3,866 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагджээ.

УБ хотод байрлах 45, орон нутагт байрлах 5, нийт 50 хялгас ялгах үйлдвэрт 11,964 тн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдсанаас 8,530 тн самнасан ноолуурыг гаргах боломжит хүчин чадал байна. Боломжит хүчин чадлыг түүхий ноолуурт шилжүүлж тооцвол 17,060 тн түүхий ноолуурыг самнах боломжтой байна.

Иймд ноолуурын хялгас ялгах үйлдвэрүүдийн хүчин чадал хангалттай түвшинд хүрсэн учраас Засгийн газрын 2023 оны 380 дугаар тогтоолоор баталсан техникийн зохицуулалтыг заасан хугацаанд хэрэгжүүлэх нь боломжтойг ажлын хэсэг дүгнэсэн.

Тус ажлын хэсгийн судалгаа, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, ноолуурын салбарын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангаж, ноолуурын техникийн зохицуулалтыг заасан хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг дэмжлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 16 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 18 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 18 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 20 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 20 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 21 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 22 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 23 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28