САЙД Х.БОЛОРЧУЛУУН ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЭЭЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

О.Шүрэнцэцэг
2023/11/28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төслийн олон улсын зөвлөх Мэтью Стон (Matthew Stone) болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Олон улсын санхүүгийн корпорацитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу хамгаалалттай аж ахуйн журмыг нийцүүлэн боловсруулж байна.

Уулзалтын үеэр тухайн журмын боловсруулалт, хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хянах SPS эрсдэлийн удирдлагын баталгаажуулалтын механизмын талаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчид олон улсын туршлага хуваалцаж, санал солилцов.


Сайд Х.Болорчулуун Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг тууштай баримталж ажиллаж байгааг дурдан, хамгаалалттай аж ахуйн журам батлах төдийгүй стандарттай болсноор Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөх, малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлснээр том утгаараа улсын эдийн засгийг солонгоруулахад өндөр ач холбогдолтойг онцоллоо.


Уулзалтын төгсгөлд Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Стонд Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн медалийг дурсгал болгон гардуулсан юм.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор “мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлэн засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18