Х.Болорчулуун: Монгол Улс хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоолоо

О.Шүрэнцэцэг
2023/12/07

Тариаланчид, Үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид хамтдаа үр дүнгээ тэмдэглэн өнгөрүүлж буй “Ургацын баяр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун газар тариалангийн салбарт гарсан үр дүн, хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2023 оныг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлаж Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тариалангийн сэргэлт-2023” зөвлөгөөнийг хаврын тариалалтын өмнө зохион байгуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн биелэлээ олж, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай "Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдан үр дүнтэй хэрэгжиж байна.

36 дугаар тогтоолын  хүрээнд арилжааны 10 банкнаас газар тариалангийн үйлдвэрлэгчдэд 89.7 тэрбум, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 24.3 тэрбум, нийт 114.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд явуулах боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ жил 175.0 мянган тонн төмс, 185.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг бүрэн хангаад байна. Энэ нь Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон.

Сайд Х.Болорчулуун ургац хураалтын түүхэн амжилтаа ахиулахын тулд боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, үнэ ханшийг тогтворжуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн  ургац хураалттай зэрэгцээд төмс, хүнсний ногоо, улаанбуудайн импортыг хязгаарлах арга хэмжээг салбар яамны зүгээс авч хэрэгжүүлсэн болон үрийн шинэчлэлийг эрчимжүүлж, элит үрээр тариалалт хийж, ургацын чанарт сайнаар нөлөөлдөг тухай дурдлаа. Үрийн шинэчлэлийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонноор нэмэгдэж нэгж га талбайгаас авах улсын дундаж ургац 15 цн-т хүрээд байна. Энэ нь сүүлийн 5 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Тэрбээр мөн “салбар яамны зүгээс эрх зүйн орчинг сайжруулах, зөрчилтэй харилцааг зохицуулахын тулд бодлогын шинэчлэл хийх замаар “Хөдөө аж ахуйн тухай” хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.

Хөрс эрүүл бол

Хүнс эрүүл

Хүнс эрүүл бол

Хүн эрүүл

Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, цаашид чанар сайтай арвин их ургац хураан авахыг хүсэн ерөөе” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18