Цагдан хорих 461- р хаалттай ангид ажиллаж, анхаарах асуудлаар үүрэг өглөө

О.Шүрэнцэцэг
2023/12/08

Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. 

Тус ажлын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн, дүнг Нийслэлийн прокурорын газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж, анхаарах асуудлаар үүрэг өглөө.

Тодруулбал, цагдан хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн танилцахад хүний эрхийн болоод холбогдох хууль тогтоомжийн зөрчил гараагүй боловч  албан хэрэг хөтлөлттэй холбоотой анхаарах асуудлууд илэрсэн байна.  Тухайлбал,

баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд баримт, материалын бүрдлийг хангаагүй, сэтгэл зүйн дүгнэлт, тодорхойлолт, хувийн хэргийн шилжилт, хөдөлгөөнийг дутуу хийсэн зэрэг  зөрчил тогтоогджээ. Тиймээс энэ талаар анхааруулж, хүний эрхийг дээдэлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгон, биелэлттэй эргэн танилцахаар болсон байна.


4
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.3
2023/12/08
0
0
Ингэж төрөөр, хулгайчаар зэрэг тэжээлгэхээ больцгоо..сда
Хариулах
202.21.108.61
2023/12/08
0
0
худлаа үүрэг даалгавар өгч ажилласан нэр зүүж яадаг юм. Алдаа дутагдал гаргасан бол шууд хариуцлага тооц. Чаддаг хүнээр нь соль.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18