Хүчтэй шуурганы улмаас орон нутагт дөрвөн байшингийн дээвэр хууларч, автомашин салхинд өнхөрч онхолджээ

О.Шүрэнцэцэг
2023/12/08

Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас өчигдөр 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.

Тухайлбал Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт дөрвөн иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гурван иргэнийг эсэн мэнд олж, Баруун-Урт суманд төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт,  Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон дөрвөн байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24 гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана унасан дуудлагын дагуу цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18