Цахим шилжилтийг шинэ шатанд гаргах 120 хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо

О.Шүрэнцэцэг
2023/12/07

Үндэсний цахим шилжилтийг дараагийн шатанд гаргаж, нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг нээх зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцан ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо.

Зөвхөн төрийн үйлчилгээнд бус, бусад салбарын үйл ажиллагаанд цахим шийдлийн боломжийг хааж, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбараар”, “бичгээр” зэрэг цаасан суурьтай баримт бичгийг шаардсаар байгаа дээрх хуулиудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн өөрчилж байгаа юм.


Инновац, цахим бодлогын байнгын хороо хуулийн төслүүдэд салбар бүрийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан ажиллалаа.

120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

  • Цахим баримт бичгийг цаасан баримттай ижил түвшинд хүлээн зөвшөөрөх,
  •  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх заалт бүрэн хэрэгжих,
  • Мэдээллийн сангуудын зөрүүг арилгах,
  • Заавал цаасаар хийдэг байсан тодорхой салбарын гэрээ, хэлцлийг тоон болон цахим гарын үсэг ашиглан хийх,
  • Төрийн байгууллагаас зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж авахаар заасан харилцаанд тоон болон цахим гарын үсэг хэрэглэх,
  •  Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахимаар гаргаж, хариуг цахимаар хүргүүлж, авах,
  • Банкны үйл ажиллагааг цахимжуулах, финтекийн хөгжлийг дэмжих зэрэг давуу талууд үүсэх юм.

/УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 2023.12.06/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.156
2023/12/07
0
0
Бүх банкууд одоог хүртэл иргэний үнэмлэх шаардах юм энэ хэзээ болих вэ
Хариулах
Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 14 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 17 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 17 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 19 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 19 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 19 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 21 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 21 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28