П.Эрхэмбаяр: Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлын процессыг ном журмын дагуу явуулаагүй байна

Л.Бямбажав
2023/12/06

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзсан. Хорих ангид биеийн байдал, сэтгэл санааны байдал нь ямар байх нь ойлгомжтой.  “2023 оны арваннэгдүгээр сарын сүүлээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг бид хоёр Мөрдөн байцаах албан дээр очиж уулзахад, "Сэжигтнээр мэдүүлэг авна" гэх эрх, үүрэг танилцуулахад нь сэжигтний мэдүүлэг өгсөн. Дараа нь яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах хуулийн зохицуулалттай. Харамсалтай нь, танилцуулж эхлээгүй явуулсан. 

Хоёрт прокурорын газраас "Н.Өнөрцэцэг сэтгүүлчид прокурорын мэдэгдэх хуудсыг нийт зургаан удаа өгснөөс хоёр удаад нь ирэхдээ гарын үсэг зураагүй гэж" мэдээлэл өгсөн. Харамсалтай нь үлдсэн дөрвөн удаагийнхад Эрүүгийн тухай хуульд хэн гэдэг хүн, хэдэн цагт өгсөн талаар баримтууд авагдсан байх ёстой байсан ч аваагүй байсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёр нөхцөл байдал үүссэн тохиолдолд яллагдагч болдог. Нэгдүгээр, яллагдагчаар татсан тохиолдолд тухайн хүн гарын үсэг зурсан байх ёстой. Хэрэв тухайн хүн гарын үсгээ зурахгүй гэвэл мөрдөгч мэдүүлгийг нь уншиж өгч, танилцуулаад тэмдэглэл хийдэг. Ингэж тэмдэглэл хийсэн бол мөн яллагдагч болно. Гэтэл зургаан удаа дуудсан гээд байгаагийнхаа дөрөвт нь мөрдөгч тэмдэглэл бичээгүй. Ингээд цагдан хорьё, хилийн хориг тавья гээд саналуудыг прокурорын байгууллагаас шүүх рүү өгөөд байсан.Үүнтэй холбоотой, өмгөөлөгчийн зүгээс холбогдох, гомдол хүсэлтүүдийг өгөөд явж байна.

Мөн СХД-ийн шүүгч Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо Чингэлтэй дүүргийн шийдвэр хүчинтэй эсэх тодорхойгүй байна. Ийм зөрчил гарсан. Өмгөөлөгчийн баг холбогдох арга хэмжээ авч, ажиллаж байна" гэлээ.



1
angry
1
care
1
haha
5
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.128
2023/12/08
0
1
Сулла
Хариулах
66.181.161.249
2023/12/06
1
0
Яаралтай суллаж ихнаядаар нь идэж улс орныг минь ийм байдалд оруулсан хулгайчуудаа хорихыг шаардаж байна
Хариулах
Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 6 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 8 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 8 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 9 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 9 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27