НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2023/11/16

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллалаа.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн үйлчлэлийг  даатгуулагч, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр хэрэгжүүлэх талаар хэлтсийн удирдлага, ажилтнуудтай санал солилцож, мэдээлэл зөвлөгөө өгөв.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримталсан 6, 7 жилийн дундаж цалингаа 5 жилийн дундаж болгон өөрчлөх тэтгэвэр авагчийн хүсэлтийг цахимаар болон бусад хэлбэрээр чирэгдэл багатай авахад анхаарч ажиллахыг зөвлөв.

Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн зөвлөгөө мэдээллийн төвөөр өдөрт 77 иргэний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж,  595  иргэд, даатгуулагчдад мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Цаашид ажлын ачаалал ихтэй дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд нэмэлт тасгийн үйлчилгээг нээх, үйлчилгээг иргэд, даатгуулагчид ойртуулж, төвлөрлийг сааруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ 55 минутын өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 1 цагийн өмнө
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна 1 цагийн өмнө
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна 1 цагийн өмнө
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 8 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 22 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ Өчигдөр
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна Өчигдөр
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Өчигдөр
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ Өчигдөр
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна Өчигдөр
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан Өчигдөр
10.558 литр архи устгалд оруулжээ Өчигдөр
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана Өчигдөр
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр