Цасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа

О.Шүрэнцэцэг
2023/12/05

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл, Увс аймгийн Зүүнхангай суманд нийт 3 иргэн сураггүй болсон дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, эсэн мэнд олсон.

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Увс аймгийн Баруунтуруун, Дорнод аймгийн Баянтүмэн, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд нийт 24 зорчигчтой, 8 автомашин цасанд суусан дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Түүнчлэн хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань сумын нутагт 16 гэр, хоёр байшин, хоёр гараашийн дээвэр, Увс аймгийн Ховд суманд нэг гэр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хоёр гэр нурсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, иргэдэд тусламж үзүүлсэн.   

Мөн  Ховд аймгийн Дарви, Зэрэг, Цэцэг, Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дарив, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ зэрэг нийт 2 аймгийн 14 сумын цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж, бүх сумын эрчим хүч хэвийн ажиллагаанд шилжээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.64.214
2023/12/05
0
0
Аюултай үзэгдэл болно гэж урьдчилан анхааруулсаар байтал хол замд гарч яваад өөрсдөө ч эрсдэлд ороод бусдад нь чирэгдэл учруулаад байгаа нөхдүүдээр эрэн хайж, аврах ажиллагаа явуулсан зардлыг нөхөн төлүүлдэг болох хэрэгтэй.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18