С.Одонтуяа: Шүүх хэний ч нөлөөнд автах ёсгүй байтал сэтгүүлч нөлөөллөө гэж байгаа бол асуудал шүүхэд байна

О.Шүрэнцэцэг
2023/12/01

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол улсын өнөөгийн нөхцөлд авлигын дагнасан шүүх тохиромжгүй. Нэг нам засаглаж, бүх эрх мэдэл нэг намын гарт орсон гэж хэлж болно. Энэ нам нь бүх зүйлийг шийддэг ийм цаг үед илүү их хохирол дагуулах магадлалтай. Цагаатгах комиссын даргаар ажиллаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг судлаад үзэж байна. Тухайн үед тогтсон дэг журмаа өөрчилж, онцгой бүрэн комисс гэж байгуулаад ямар ч өмгөөлөгч авах, шат шатны шүүхэд хандах эрхгүйгээр ердөө гурван хүний гаргасан шийдвэрээр өдөрт хэдэн зуугаар нь цаазаар авсан байдаг. Зүгээр шоронд хорих биш цаазаар авсан. Бусад улс оронд хэлмэгдсэн хүмүүсийнхээ 20 хувийг цаазаар авсан байдаг, гэтэл Монгол улс хэлмэгдсэн хүмүүсийнхээ 70-аад хувийг цаазаар авсан түүхтэй. Тэгэхээр энэ бол улс төрчийг, өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болох аюултай гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхдээ л итгэхгүй байгаа бол шүүхийн шинэчлэлээ л хурдан хийх ёстой. Бүх шатны шүүхэд иргэд нь итгэдэг, бүх шатны шүүх нь шударга шүүдэг байх хэрэгтэй. Тэрнээс анхан шатны шүүх авлигад автаад байна, дээд шатны шүүх явна гэдэг байж болохгүй. Х.Тэмүүжин сайд байхдаа санаачлага гаргаад, авлигын дагнасан шүүх байх нь өөрөө их хохирол дагуулна, байж болохгүй гээд зөндөө ярьсан. Олон орны туршлагыг ч судласан юм байналээ. Тиймээс энэ дээрээ хатуу зогсоно. 
Өнөөдөр маш цөөхөн эмэгтэйчүүд өөрсдөд нь эрсдэлтэй ч гэсэн шүгэл үлээж байна. Энэ хүмүүсийг мохоож, янз бүрийн хэрэгт татах нь буруу. Сэтгүүлч янз бүрийн зүйл ярьж болно шүү дээ, шүүх тэрэнд автахгүй байх нь өөрсдийнх нь хэрэг гэж би хардаг. Жагсаал болж байна уу, хүн тэнд гараад ярьж байна уу тэрэнд шүүх автахгүйгээр яг шүүгчийнхээ үүргийн дагуу үнэнчээр хэний буруу, хэний зөв гэдгийг шүүгч өөрөө гаргах үүрэгтэй. Тэрнээс шүүхэд нөлөөллөө гээд байх нь буруу. Бид нар ч гэсэн зөндөө л үг хэлдэг шүү дээ. Тэр болгоныг шүүхэд нөлөөлөө гээд байж болохгүй байх. Би бол авлигын шүүхийг нь дэмжихгүй байгаа, гэхдээ би авлигын эсрэг тэмцлийг бол дэмжиж байгаа” гэв.


0
angry
0
care
0
haha
8
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2600:1700:2f70:5ea0:b0df:df3c:3822:f804
2023/12/02
0
0
Шүүх нь та нарын баталсан хуулийн дагуу ажлаа хийж байна. Гэтэл тэр хууль нь авилгач хулгайч нарт ээлтэй,, ял эдлүүлдэггүй, цагдаа, тагнуул , засгийн газар нь сайн ажиллаад шүүх рүү явуулдаг. Шүүх нь шийдвэрлэж өгдөггүй , хариуцлага хүлээлгэхгүй, хэргийг нь голцуу хэрэгсэхгүй болгодог.Ийм хуулийн дагуу ажиллаж байгаа шүүхийг яалтай билээ.их хуралд авилгачид болон тэдний төлөөлөл, бүлэглэлийнхэн. сууж байгаад өөртөө хал балгүй хууль гаргаж, хулгайгаа хийсээр шүүхэд өгөхөөр шүүх нь яах юм хэрэгсэхгүй болгож л өгнөш дээ. Шударга ёс тогтох эсэх нь шүүхээс шалтгаална. Шударга шүүх хуулийг нь та нар гаргаж өгөхгүй байж шүүх яахыг нь харцгаая гээд байвал бүтэхгүй ш дээ. Шүүгчдийг солиод ч бүтэхгүй. Аилгачдад ээлтэй хуультай байхад ямарч шударга хүн очоод тэр хуулийн дагуу л ажиллана шүү дээ.Аль эсвэл шүүгчид нь хуулиа зөрчөад байгаа бол хүмүүстээ байгаа гэсэн үг. Ямарч хүн очсон яалт ч үгүй шударгаар шүүх хуулийг нь гаргаж байж авилга , хээл хахууль, хулгай арилна. Тэгэхгүй бол шүүхэд итгэхгүй хүмүүс , шүүхэд нөлөөлөх гэж янз бүрийн л үйлдэл гаргах байх даа.
Хариулах
202.44.194.182
2023/12/02
1
0
Үгүй тэгээд шүүхийн бузрыг харсаар байж амаа хамхиад дуугүй суух юм уу?? Манай төр мангаруудаар дүүрчээ!!!
Хариулах
124.158.64.190
2023/12/01
0
0
Яг үнэн. Сэтгүүлч шүүгчийг шүүмжилснээр шүүхэд нөлөөлсөн болно гэж юу байхав дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа шүүгчийн өөрийнх алдаа. Шүүгч нь шүүн таслах ажлаа хийхдээ хэнээс ч хараат бусаар хэн ч ярьсан хэнч шүүмжилсэн ёстой нөгөө жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэсэн зарчмаар ажилдаа хандаж хуулийн дагуу үнэн үөв шийдвэр гаргаж байх ёстой. Ингэж байж шүүх болон шүүгчдийн нэр хүнд өснөө. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зарим шүүгч асуудлыг шийдэхдээ буруу шийдвэр гаргасан даргын талд ажиллаж байгаа хандлага гаргадаг юм билээ. Тухайлбал хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй шийдвэр гаргасан даргад танд 3 сарын хугацаа өгье. Та энэ хүмүүстэй сонсох ажиллагаа явуулчихаад шийдвэрээ зөв болгоод гаргачих гээд улаан цагаан хуулиа зөрчдөг юм билээ.
Хариулах
Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 16 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 18 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 18 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 20 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 20 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 21 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 22 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 23 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28