Иргэн нь баян Монголын төлөө Ардчилсан нам ажиллана

Л.Бямбажав
2023/11/29

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр УИХ-ын даргад “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Монголчууд бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас олсон орлогынхоо нэг хувийг ч хуримтлуулж чадаагүй. Уул уурхайн салбарын өгөөж айл өрхөд хүрдэг тогтолцоогоо олоогүй явж өдийг хүрсэн гэдгийг тус бүлгийн гишүүд сануулаад дээрх олон асуудлуудыг шийдвэрлэх гарц нь “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг онцоллоо.



“ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл УИХ-ыаар батлагдсан тохиолдолд Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр уурхай болсон уул уурхайн компаниудыг хувьчлах, олон нийтийн болгож өөрчлөх бөгөөд, Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34 хувь хүртэл бууруулна. Мөн уул уурхайн салбарын орлогоос Ирээдүйн өв сан байгуулж орлого төвлөрүүлдэг болгож, тус сангийн хөрөнгийг халамжид зарцуулдаг байдлыг таслан зогсоох аж. Ингэсэн тохиолдолд Ирээдүйн өв сан хойч үеийн Монголчуудад очих ёстой өв, Монголын эдийн засгийн баталгаа болох ажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18