Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 23-нд Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Сүхбаатар аймгийн нутгаар баруун хойноос салхи секундэд 6-11 метр, Дорнод аймгийн нутгаар секундэд 4-9 метр, Халх голын сав газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Халх голын сав нутгаар -28....-33 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө -15....-20 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (1)