ТАЛАРХАЛ: Хэлэлцүүлгийн зардалд 911 гүйлгээгээр 5 сая 448 мянган төгрөгийн хандив цугларчээ

О.Шүрэнцэцэг
2023/11/23

Эх орноо хамгаалахаар эр цэрэгт мордоод эрэмдэг зэрэмдэг болоод ирдэг, эсвэл бүр энэ хорвоогийн хүн биш болсон тохиолдлууд дэндүү олон. Энэ байдлыг засч, салбарыг тэр чигт нь цэвэрлэх шаардлагын хүрээнд цэргийн хохирогч, тэдний ар гэрийнхнийг оролцуулсан "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлгийг өчигдөр /2023.11.21/ зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулахад танхим түрээслэх, хэвлэлтийн зэрэг 6 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд иргэд олон нийтээс нийт 5 сая 448 мянган төгрөгийн хандив цугларсан юм.

Би хүүтэй аав, арми цэвэр байгаасай, Заригийн хандивт нэгдэв, далайд дусал нэмэр, Өнөрөө амжилт зэрэг утгаар 1000 төгрөгөөс эхлээд 200 мянган төгрөг хүртэлх дүнгээр нийт 919 гүйлгээгээр хандив цугларсан байна. Бидний зохион байгуулсан үйл ажиллагааг дэмжиж хандив өргөсөн олон нийт та бүхэндээ мянга мянган цэрэг эрсийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна.

Өнгөрсөн хугацаанд хохирсон цэргүүд, тэдний ар гэрийнхний асуудал сайнаар шийдэгдэх, одоо цагт дахин цэрэг амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх, ирээдүйд хүүхэд залуус хохироргч болох вий гэх айдасгүйгээр цэрэгт морддог цэргийн алба байгууллагыг бий болгоход хэвлэл мэдээлэл дуу нэгтэй ажиллах болно.  



0
angry
0
care
0
haha
24
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.143
2023/11/23
1
0
Хариуцлага хүлээлгэтэл тэмцээрэй заригаа ялангуяа тэр гүлдийсэн сайд нэртэй хөлдүү толгойг
Хариулах
124.158.68.121
2023/11/23
0
0
За сайн байна. Өнөрөөдөө ажлын амжилт эрүүл энхийг хүсье. Одоо манайд энэ Өнөрөө шиг 10 сэтгээлч байх юм бол манай нийгэм их сайхан цэвэрхэн болох юм байна даа. Иргэдийн татварын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг Олон нийтийн радио телевиз Заригийн Өнөрөөгөөс лав хэдэн зуу дахин муу ажиллаж байна.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18