ХЭҮК: Цэргийн алба хаасан хүмүүсийн 45 хувь нь дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэж судалгаагаар гарсан

Л.Бямбажав
22 цагийн өмнө

Зариг.мн редакциас зохион байгуулж буй  “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг  үргэлжилж байна. 

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцож дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр ХЭҮК тодорхой салбарын хүний эрхийн нөхцөл байдалд системийнх нь хувьд дүгнэлт хийдэг. 2000 оноос хойш манай байгууллага ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд цэргийн ангитай холбоотой гурван удаагийн томоохон шалгалт, дүгнэлт хийсэн. 

2006 онд ХЭҮК нийт төрийн цэргийн байгууллагууд болох зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэргийн байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж цэргийн ангиудад дүрмийн бус харилцаа байна, таслан зогсоох ёстой гэдгийг 2007 онд анхны илтгэлээрээ УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас тодорхой арга хэмжээг авсан. Үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарсан. 

Мөн 2016 онд бид дүгнэлтээ танилцуулсан. Ахиц дэвшил төдийлөн гараагүй.Цэргийн ангиудад удаа дараагийн хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарсантай холбоотойгоор  2021 онд Зэвсэгт хүчний 14 анги, Хилийн 12 ангид нийт 1500 цэргийг судалгаанд хамруулж, тодорхой дүгнэлтүүдийг гаргасан. 

Энэ дүгнэлтүүдээр цэргийн алба хааж буй нийт алба хаагчдын 18.8 хувь нь дүрмийн бус харилцаанд өртөж байна. 

Мөн цэргийн алба хаасан, халагдсан цэргүүдээс судалгаа авахад 45 хувь нь цэргийн алба хаахдаа ямар нэгэн байдлаар дүрмийн бус харилцаанд өртөж байсан гэсэн судалгааны дүн гарсан" гэлээ. 





5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:302:5953:f128:6279:f500:43d3
19 цагийн өмнө
0
0
Хүний эрхийг дээдлэх тал дээр байнга соён гэгээрүүлэх лекцийг мэргэжлийн сэтгэл зүйчдээр ижлдаг байх хэрэгтэй байна
Хариулах
103.215.14.2
20 цагийн өмнө
0
0
Дарга нар ядраад аяаархан яриад байгаа юмаа даа
Хариулах
103.215.14.2
21 цагийн өмнө
0
0
Мөрдөстэй зодоончид өмнөөс нь хараад сууж байгаа юмаа даа.
Хариулах
66.181.180.88
21 цагийн өмнө
0
0
ХЭҮК гэж ажлаа мэддэг газар уу
Хариулах
59.153.86.118
22 цагийн өмнө
0
0
Durmiin bus gej unen shu
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18