ТАНИЛЦ: Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/11/21

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 803 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “Т” нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;

  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад эдийн давуу байдал бий болгосон гэх;

  • “А” нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх;

  • “Б” нь Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;

  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ц” нарын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;

  • Хилийн цэргийн ...-р ангийн заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б”, жагсаалын дарга “Ч” нар нь бусдаас хахууль авсан гэх;

  • Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Цаг, уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э”, “Г” нар нь өөртөө хууль бус давуу байдал бий болгосон гэх;

  • “Б” нь МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • “Ц” нь Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

  • Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Н” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.88
2023/11/21
0
0
Хотын даргын ашиг сонирхолын зөрчилийн мэдээлэл хайчив
Хариулах
139.5.217.143
2023/11/21
0
0
Дандаа жараахайнууд
Хариулах
Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 6 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 7 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 8 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 9 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 9 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 10 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 11 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 12 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 12 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 13 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 13 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28