“Эрсдэл ба Стандарт” Үндэсний чуулган орон даяар эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/11/20

Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг.

Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлуудын нэг болох гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандарт мөрдүүлэх явдал нэн чухал учраас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон даяар гурван өдөр зохион байгуулж байна.

Эхний өдрийн үндсэн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр тавьж, илтгэл хэлэлцүүллээ.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд "Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг ор тас умартаж, орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их үзүүлэлт" хэмээн онцоллоо.
Мөн түүнчлэн “Манай улсад өнөөдрийн байдлаар 6000 гаруй стандарт хэрэгжиж байна. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьсан. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” хэмээв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс”, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт”, Мандал санхүүгийн нэгдлийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвүүдээр тус тус илтгэл танилцууллаа.

Нийгмийн эрсдэл, гамшгийн эрсдэлийн анхаарах голлох ерөнхий индекс, тоо, баримтыг харуулж эрсдэлийг удирдахад тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх тал дээр гарц шийдлийг хэлэлцэн, стандартын хэрэглээг төгөлдөржүүлэх, эрсдэл хийгээд стандартын талаарх олон нийтийн боловсролд анхаарах, төр, аж ахуйн нэгж, иргэний хяналтыг ажиллуулах, олон улсын туршлагаас нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов.

Тус чуулганд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.



3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.82
2023/11/20
0
0
монгол улс нэгдмэл улс нэг стандарттай явсаар ирсэн. дарга нар та нар л дур дураараа мэдэмхийрч, хийрхэж нэг л сандарт мэддэг хүмүүс шиг орилсоор салбарыг унагаасан шүү дээ. Сумтайбазар улаанбаатар хотын стандарт гэж тусад нь салгаж яриад хотын стандартын газар гэсэн данхайсан бүтэц бий болгосныг болиулах ёстой. хот аймаг бүр энэ жишгээр стандарт яривал юу болох вэ, тэр бөх нөхөрт тухайн үед юм хэлж чадахгүй байсан бол одоо өөрчилж чадна биз дээ. өмонгол улсад бүх юм стандарт, техникийн нөхцөлтэй байдаг юм шүү.ширхэг чүдэнзний мод, хадаас хүртэл стандарттай шүү
Хариулах
66.181.160.12
2023/11/20
4
0
МАНингууд нь стандарт мөрддөггүй ямар ацны стандарт яриад байдаг юм. зайсан толгойг туулын бургастай нь хядчаад үхсэн элэнцэгний стандарт. оюуны ундраа группт монгол ямар өртэй юм.
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна 58 минутын өмнө
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна 1 цагийн өмнө
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье 2 цагийн өмнө
Явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ 2 цагийн өмнө
​ Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 2 цагийн өмнө
Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Хайлаастад агаарын чанар бохирдолтой байна 3 цагийн өмнө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 5 цагийн өмнө
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна 5 цагийн өмнө
Цаг агаар: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд 19 цагийн өмнө
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна 21 цагийн өмнө
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 21 цагийн өмнө
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна 21 цагийн өмнө
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ 22 цагийн өмнө
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна 22 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ 23 цагийн өмнө
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой Өчигдөр