Зүүн болон говийн аймгуудад цаг агаар муудаж шөнөдөө -28-30 градус хүрч хүйтэрнэ

О.Шүрэнцэцэг
2023/11/20

Энэ долоо хоногт /2023.11.20-27/ ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ялангуяа говийн болон зүүн аймгуудын нутгаар арваннэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд цаг агаар муу байх нь. Тухайлбал маргааш ихэнх нутгаар, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө зүүн аймгуудад ахиу цас орно гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтийн зарим суманд цас ахиу орж зарим газраар 9-12 см хүрч болзошгүй байна. Энэ үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө -18-20 градус, уулархаг нутгуудаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар шөнөдөө -28-30 градуст хүрч хүйтэрнэ.

Мөн салхины хурд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын орчимд өдөртөө -20-24 градус, шөнөдөө -30-32 градус хүрч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Лхагва гарагаас бүх нутагт хүйтний эрч чангарна. Харин өнөөдөр Булган, Сэлэнгийн зарим хэсэгт, Завханы хойд сумдын нутгаар цас орно.


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.52
Өчигдөр
0
0
К
Хариулах
2405:5700:310:41d2:d1f8:84ba:6349:58b5
2023/11/20
0
0
Ингэж жоохон баримжаатай тааварлаж баймаар.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18