Мэргэшсэн, чадварлаг хуульчид Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо

М.Төгөлдөр
2023/11/16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн шинэ гишүүдийг томиллоо. Парламент судлаач, доктор Л.Өлзийсайхан, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилууллаа. Хуульч, судлаачийнхаа хувьд салбартаа төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэдний тухай хугацаа нь дууссан Цэцийн дарга Д.Одбаяр, Оюуны өмчийн газрын дарга асан Н.Чинбат нартай харьцуулан “жигнэсэн” байр суурийг нийгмийн сүлжээгээр иргэд илэрхийлж байна. Харин Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж буй ХЗДХЯ-ны газрын дарга Э.Энхтуяа олон нийтийн хувьд ч, УИХ-ын гишүүдийн хувьд ч хаьцангуй “битүү морь” байлаа. Японд магистраа хамгаалсан, Ховдын прокурорын газарт нэг жил ажилласныг эс тооцвол 2000 оноос ХЗДХЯ-нд тогтвортой ажилласан түүнийг “төрийн мэргэшсэн албан хаагч” гэдгээр нь УИХ-ын гишүүд үнэлсэн.

Улс төрөөс “дэвшүүлэн зайлуулагдсан” хүмүүсийн зөөлөн сэнтий гэгдэх болж, нэр хүнд нь шалан дээр унасан Үндсэн хуулийн цэцэд шижигнэсэн залуусыг томилж байгаа нь цаг эргэж буйн илрэл хэмээн олон нийт харж байна. Цаг үедээ өөр өөрийн байр суурийг эзэлж, хууль зүйн шинжлэл, судлалын бүтээлүүдээрээ салбарынхаа мэргэжилтнүүдээс зохих үнэлэмжийг авсан чадварлаг хуульчдыг гаргаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийг байх ёстой байранд нь тавих эхний алхам болж байна гэж дүгнэх хүмүүс ч байна. Үндсэндээ Цэцэд нэгэнт шинэчлэл хэрэгтэй болсныг энэ томилгоо ил болголоо.

2016 онд томилогдсон Д.Одбаяр, 2017 онд томилогдсон Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, 2018 онд томилогдсон Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа тул гурван гишүүнийг хуулийн дагуу нөхөн томилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэдгээрийн гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Шинэ, залуу гишүүд томилогдсоноор Үндсэн хуулийн цэц доорх бүрэлдэхүүнтэй болж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Б.Буяндэлгэр
  • Г.Туулхүү
  • Э.Энхтуяа

УИХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Ш.Солонго
  • Г.Баясгалан
  • Л.Өлзийсайхан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Х.Эрдэнэбулган
  • Д.Гангабаатар
  • О.Мөнхсайхан

3
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
80.76.166.157
2023/11/16
0
0
Enkhtuya Mergejiliin chadvarlag hun bna da
Хариулах
2405:5700:310:641a:8439:b68f:6b1:bfc6
2023/11/16
0
0
Бүгд Ховдынх. Бямбацогт хүчтэй байнаа
Хариулах
2405:5700:310:641a:8439:b68f:6b1:bfc6
2023/11/16
1
0
МАН-н л цүнх баригчид суганы үсүүд байна. Энхтуяа нь Ховдын Бямбацогтын татаасаар явдаг, Өлзийсайхан нь Занданшатарынх Мөнхсайхан нь Хүрэлсүхэд Баттулгын эсрэг ажиллаж өгсөн
Хариулах
43.228.129.131
2023/11/16
0
0
бөгс базагч илүү одоо болио баздаг ажилаа хийг
Хариулах
66.181.160.109
2023/11/16
2
0
МАНай гөбс баригчидын арми
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18