ТАНИЛЦ: Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн ХОМ

О.Шүрэнцэцэг
2023/11/15

Цэргийн байгууллагуудын дарга нарын хөрөнгө орлогын мэдээллийг  бид цувралаар хүргэж байна. Энэ удаа ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнг танилцуулна. Тэрээр 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар тус тус томилогдон ажиллаж байгаа юм. Түүний нийт орлого 30 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 389 сая төгрөг.

Зуслангийн байшин – 1

Хашаа байшин – 1

266 сая төгрөгийн өртөг бүхий Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1

76 сая төгрөгийн өртөг бүхий газар Эзэмших-120м2-1, Эзэмших-700м2-3

40 сая төгрөгийн үнэ бүхий Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл

73 сая төгрөгийн  Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж

480 сая төгрөгийн авлага

Эрдэнэс таван толгой ХХК 1072ш хувьцаа. 

Нэмж мэдээллэхэд,  Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм. Х.Лхагвасүрэн нь уг албан тушаалд томилогдсоноосоо хойш болон түүнээс өмнө хилийн 0119 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа өөртөө, бусдад давуу байдал олгосон гэх мэдээлэл гараад байсан. Тодруулбал хилийн цэргийн офицер, ахлагч нарт зориулсан “Хилчин”, “Харуул Алтай” хотхоны барилгыг бариулахдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, мөнгийг нь завшсан байж болзошгүй, мөн хүү Л.Түвшинбилэгийнхээ нэр дээр аж ахуйн нэгж байгуулан “Харуул Алтай” хотхоны ард талд, хилийн 0164 дүгээр ангийн биеийн тамирын талбайг татан буулгаж, хувийн сууцууд барьж борлуулсан хэмээн шалгаад байсан юм. 


12
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.25.7
2023/11/16
1
0
Хаха наймаа хийсэн хүмүүс ч ингэж баяжаагүй юм шүү. Тэд чинь нарантуулдаа л байгаа. Яагаад цэргийн анги танхим тийм заваан байгаа, боловсон нойлчгүй модон жорлон яриад байж байгаагийн шалтгаан энэ бус уу
Хариулах
202.179.25.7
2023/11/16
0
0
73 сая хадгаламж, 480 сая авлага. Мундаг юмаа. Ямар нь ингэж ийм их мөнгөтэй болоод байна. Бид өдөржин шөнөжин ажиллаад авсан цалингийн маань ихэнхи хэсэг нь шууд банкны зээлэндээ яваад үлдсэн жоохон мөнгөө амьдрал ахуйдаа хүргэх гээд чадан ядан амьдралаа сайжруулах гээд дараагийн цалин хүртэл чардааж байхад эд нар хэдэн саяараа хадгаламжтай, авлагатай ч байх шиг. Лаг юмөөө тэнгэрийн хүмүүс.
Хариулах
202.179.25.7
2023/11/16
0
0
73 сая хадгаламж, 480 сая авлага. Мундаг юмаа. Ямар нь ингэж ийм их мөнгөтэй болоод байна. Бид өдөржин шөнөжин ажиллаад авсан цалингийн маань ихэнхи хэсэг нь шууд банкны зээлэндээ яваад үлдсэн жоохон мөнгөө амьдрал ахуйдаа хүргэх гээд чадан ядан амьдралаа сайжруулах гээд дараагийн цалин хүртэл чардааж байхад эд нар хэдэн саяараа хадгаламжтай, авлагатай ч байх шиг. Лаг юмөөө тэнгэрийн хүмүүс.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18