Цагдаагийн хурандаа мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг нь дардаг байжээ

М.Төгөлдөр
2023/11/15

Цагдаагийн байгууллагаас "Pokerrrr2" аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом ажиллуулж, иргэдийг татан оролцуулж, их хэмжээний ашиг олсон этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлжээ. Цахим мөрийтэй тоглоомыг З, С, Т гэгч этгээдүүд зохион байгуулж, иргэдийг хохироож хууль бусаар олсон мөнгөөрөө өндөр үнэтэй хаус, орон сууц, жийп маркийн автомашин худалдаж байсан нь тогтоогдсон байна. Тэд хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор хуулийн байгууллагын нэр бүхий хурандаа цолтой албан тушаалтантай хамтарч цахим мөрийтэй тоглоом ажиллуулдаг байсан байна. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шалгалт явуулахад цагдаагийн алба хаагч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Уг хэрэгт Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ. Нийт 60 гаруй хэргийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын ажилтан оролцсон учраас энэхүү хэргийг нууцалж байгаа ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тэд мөрийтэй тоглоомоос зургаан тэрбум төгрөг олсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

Цахим орчинд гадаад улсын төлбөртэй сайт болох Pokerrrr2 аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээр нь хохироож байгаа явдлууд гарсаар байгаа билээ.

Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.





184
angry
4
care
16
haha
55
liked
13
love
24
sad
39
wow

Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:302:15fc:c94:d156:dbba:58ec
Өчигдөр
0
0
сайн шалга ийм зүйл зөндөө л дуулдаад бдаг
Хариулах
2405:5700:301:f465:e12c:1ed:9289:dc6c
Өчигдөр
0
0
Энэ хэрэг удахгүй мартагдаад алга болно.новшийн цагдаа нар байгаа нь энэ шүү дээ.энд гайхаад байх юм алга.мөрдөн байцаалтын нууц,шалгаж байгаа гээд л...дуусаа нөгөө үхээрүүд нь зөв зүгээр ажлаа хийгээд л нийгмийг бузарлаад л явж байгаа
Хариулах
2405:5700:500:7e1:aca4:2175:1c8f:59e
Өчигдөр
0
0
Замын зохицуулагч, зохицуулагч цагдаа нар авлига их авч байна, согтуугаар машин барихаар барьж аваад үл таних гуравдагч этгээдийн данс өгдөг. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирэхээр танил тал янз бүрийн юм байвал рапортонд оруулахгүй байж байгаад эрүүгийн хэрэг бол зөрчилд оруулж шалгадаг, зөрчлийн хэрэг бол рапортонд оруулахгүй аргалах тохиолдол байдаг. Прокурор нь ч тэр ялын саналтай ажилладаг. Аливаа хэргийн цагаатгах эсвэл яллах талаас нь гэд 2 талын баримт сэлтэд үндэслэн ялын санал бичихээ ч больсон өнгө үзэмж хараад шууд ялаа нэг бол их, нэг бол хэтэрхий бага ялын саналаа шүүх руу оруулж байна. Шүүхийн байгууллага гэд бас л энгийн насаараа бичиг хэрэг, эсвэл туслах хийж хийж байгаад гэнэт шүүгч болчхоод юм үзээгүй, мэдлэггүй хуучны рамын дагуу шүүх удирдаж байдаг, шинэ санаа ялын бодлогоо ч мэдэхгүй. Дээд шүүхийн тайлбар ч мэдэхгүй сонин. Шударга шүүхгүй энэ улсад амьдрах боломж алга.
Хариулах
2405:5700:300:133c:1c1f:f906:b49a:d72e
2023/11/16
0
0
Энэ цагдаагийн томчуул яагаад ийм их хөрөнгөтөй болдог юм бол гол орлого нь албан тушаал авилгал хээл хахуул байх нь
Хариулах
202.126.89.68
2023/11/16
0
0
Яг үнэн, хаа газрын цагдаа нар баян, бийлэгжүү байдаг ийм учиртай байж...
Хариулах
202.126.88.129
2023/11/16
0
0
mash olon togluuldag clubuud bdg
Хариулах
202.126.88.129
2023/11/16
0
0
yg ene appiig haaj boldoggui vpn tataad l togoldog shde
Хариулах
202.126.88.129
2023/11/16
1
1
togluuldag dansaar ni haigaad olj chddgui shde ndd hed hden medeh dans bna nohor mash ih togloj ih hemjeenii mongo unndee ih aldaj bna
Хариулах
59.153.115.156
2023/11/16
0
0
Өөр хамсаатангууд зөндөө бий дээ.Бүгдийг нь илрүүлж цэвэрлэвэл сайн байна.
Хариулах
59.153.113.195
2023/11/16
0
0
Өдий их насалчихаад шуналаа дарж чаддаггүй хачин амьтан бэ! Өлөнтсөн хог байна энэ Болдбаатар
Хариулах
66.181.161.88
2023/11/16
0
0
Tsagdaa naraas ih yum garnaaa
Хариулах
202.21.125.10
2023/11/16
0
0
irged geheesee tsagdaagiin hurandaa zohion baiguulj irgediig tatan oroltsuulsan baih magadlaltain busuu
Хариулах
202.126.88.178
2023/11/16
0
0
Эзэн хэрэг гээд л яригддаг энэмэт нөхдүүд л самарч байдаг юм байна л даа
Хариулах
2405:5700:300:cbe3:8d3f:14a7:b33d:b40b
2023/11/16
0
0
Энэ нөхрөөс алдсан мөнгөө авч хохирлоо барагдуулаарай
Хариулах
66.181.164.32
2023/11/16
0
0
Link haagdsan ch dahiad neegeed ajilaad bn shdee neg moson darj chadahgui bnu dansaa soliod linke soliod dahiad ehleed bn shd
Хариулах
202.126.89.96
2023/11/16
1
0
Энэ хөгшин нөхөр чинь хэзээ язааний зальтай нөхөр байх шив дээ яасан ч муухай царайтай юм бэ хүүхэд харвал сүнс нь зайлчихаар юм байна
Хариулах
202.126.89.96
2023/11/16
0
0
Цагдаагийн хурандаа нар байнга оролцдог гэж олон жилийн л өмнө ярьж байсан оройтож барьж байна даа Ийм муухай үйлдлээс болж маш их гэр бүл салсан олон ч хүүхэд орох оронгүй өнчирч хоцорсон
Хариулах
66.181.161.29
2023/11/16
1
0
Энэ 2 зургийн аль хулгайч аль нь цагдаа нь юм бэ? Ялгагдахаа байлаа
Хариулах
103.212.119.135
2023/11/16
0
0
2laa hulgaich suig haragdahhui bn uu hulgaichaa
Хариулах
202.126.89.126
2023/11/16
0
0
Цагдаагийн дарга нарыг ухвал их юм гарна.Чинээлэг амьдралын орлого нь ил болно.
Хариулах
66.181.160.71
2023/11/16
0
0
Ene ulsad itgej blh gzr vldsengvidee
Хариулах
59.153.115.120
2023/11/16
0
0
Уг нь ахмад болон залуу үеийг багтаасан мундаг бүлэг бйна. Цаана нь бултаад үлдэж байгаа нь бас байдг л байхдаа.
Хариулах
202.126.89.138
2023/11/15
0
2
Өнгөрсөн шөнө 27,35 настай 2 залуу угаартаат үхсэн бна,угаарын арга хэмжээ аваачээҮхсэний чинь авлига ,замын бөглөрөл вэ Оюунэрдэнэ ,Нямбаатар
Хариулах
Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 5 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 5 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 5 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 6 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 7 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 8 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 8 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 9 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 9 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 10 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 11 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр