ХАРАМСАЛТАЙ: Цэргүүдийн үхэл ба ТОО БАРИМТ

О.Шүрэнцэцэг
2023/11/14

Төв аймгийн Алтанбулаг сум Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хааж байсан оюутан цэрэг 1.2 км зам туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэж хэлээд эмнэлэгт хүргэгдээд амь насаа алдсан явдал 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, мөн тус сум дахь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төв 311-р ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа хорлож нас барсан хэрэг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гарсан. 

Тэдний араас 21хэн настай цэрэг хүү учир битүүлгээр амь насаа алдлаа. Энэ бол ердөө энэ оны тоо баримт. Өнгөрсөн 2022 онд цэрэг амь насаа алдсан 5 тохиолдол гарсан.

- 2022 оны 6 дугаар сарын 16: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэж ирээд нас барсан;
- 2022 оны 7 дугаар сарын 13: Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч цэргийн ангиас гадуур ажиллаж байгаад баригдаж буй барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдалтай нас барсан;
- 2022 оны 8 дугаар сарын 1: Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч тогонд цохиулж нас барсан;
- 2022 оны 8 дугаар сарын 6: Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд живж нас барсан байна;
- 2022 оны 10 дугаар сарын 29: Увс аймгийн 0245 дугаар цэргийн ангийн байлдагч модноос боомилсон байдалтай олдсон;

Мөн онд амь насаа алдаагүй ч цэрэг хүндээр гэмтсэн хэд хэдэн тохиолдол гарсан байдаг. 2022 оны 8 дугаар сарын 7-нд Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид Увс аймгийн Тариалан сумаас татагдсан 19 настай, байлдагч Б мод бэлтгэж байх үедээ модонд цохиулж, толгойн тус газраа гэмтэл авсан, үүнээс 4хөн өдрийн дараа буюу 8 дугаар сарын 11-нд Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 21 настай байлдагч цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унаж, ухаангүй байдалтай олдож, хүнд гэмтсэн тохиолдлууд гарсан юм. 

Эрүүл саруул үр хүүхдээ улсдаа хүлээлгэж өгчихөөд эргүүлээд цогцос хүлээж авдаг эмгэнэл хэзээ дуусах вэ?



40
angry
0
care
1
haha
2
liked
1
love
25
sad
7
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:9031:659d:7bd3:ed3a:636e
2023/11/16
0
0
Hey
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18