“Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/11/14

Баянгол дүүргийн Прокурорын газар болон Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” нөлөөллийн аяныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхлүүллээ.

Аяны нээлтэд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын удирдлага, төлөөллүүд, Баянгол дүүргийн Прокурор, Цагдаагийн газрын албан хаагч, зарим олны танил хүмүүс дэмжиж оролцов.

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа аяныг нээж хэлсэн үгэндээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийн 48.9 хувь нь залилан мэхлэх гэмт хэрэг байна. Иймээс иргэдийг залилуулж хохирсны дараа биш хохирохоос нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аяныг зохион байгуулж байна. Ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхэн энэ аяныг дэмжиж, олон нийтэд түгээж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсье. Залилан мэхлэх гэмт хэрэгт та бидний таньдаг, ойр дотны хүн ер нь хэн ч байсан өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал шүү” хэмээн онцолсон юм. Мөн дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнх-Од “ Сошиал орчинд түгээгдэж буй шүүлтүүргүй, нягтлаагүй мэдээлэлд зарим иргэд автаж, цаашлаад эд хөрөнгө, бие махбодь, сэтгэл санааны хохирол хүлээх эрсдлийг дагуулсаар байна. Иймд иргэдийн цахим орчноос мэдээлэл авч буй хялбар аргад тулгуурлан эрх бүхий байгууллагуудаас бүгдэд хүртээмжтэй хэлбэрээр таны мэддэг, миний таньдаг хэн бүхнийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болж алдахаас нь өмнө тодорхой хугацаанд тогтмол арга хэмжээ авах нь нөлөөллийн хувьд үр дүнд хүргэнэ гэсэн зорилттойгоор аянаа эхлүүлж байна” гэлээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ он гарсаар нийт 8000 орчим гэмт хэрэгт Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 50 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байна. Тэр дундаа “залилах” гэмт хэрэг 70 орчим хувийг эзэлж байна.

Хууль хяналтын байгууллага хэн нэгэн гэмт хэрэгт өртөж хохирогч болсон хойно эрх ашгийг нь хамгаалахаас илүүтэйгээр хохирогч болохоос нь өмнө хамгаалах нь нэн чухал гэж үзэж буй. Ийм ч учраас энэ аяныг эхлүүлж байна.

Яг одоо таны таньдаг, миний мэддэг хүн залилагч этгээдийн зальжин санаанд хууртаж хохирогч болж байхыг үгүйсгэхгүй тул та амжиж аяныг цааш нь түгээгээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 22 минутын өмнө
Ирэх сард болох барилдаанууд 29 минутын өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 1 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 1 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 1 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 18 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 20 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 21 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 22 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 23 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 23 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29