Өглөө хичээлдээ явсан хүүг маань орой нь цэрэгт татчихсан, “Сургуулийн бичиг хэнд хамаатай юм дуугүй яв” гэж хэлсэн гэсэн

О.Шүрэнцэцэг
2023/11/14

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүүгийн ар гэрийнхэнд энэ тухай мэдээллийг утсаар хэлж  "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь хар" хэмээн утсаар хэлжээ. Эл золгүй явдлыг талийгаачийн ээж, аав үл зөвшөөрч манай сайтад хандсан юм. 

Түүнчлэн тус ангид алба хааж буй цэргүүдийн эцэг эх хүүтэйгээ уулзах хүсэлт тавьж мөн эмчийн үзлэгт хамруулахыг хүссэн. 

Энэ дагуу өнөөдөр /2023.11.14/ 326 дугаар ангийн алба хаагчдыг эмчийн үзлэгт хамруулж байна. 

Алба хаагчдыг нийт найман төрлийн ерөнхий шинжилгээ, 14 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж буй.

Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж байгаа гэдгийг ЗХЖШ-аас мэдээлсэн. Тэгвэл яг одоо Цэргийн төв эмнэлэгт тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 49 алба хаагч үзлэгт хамрагдаж байгаа гэдгийг Цэргийн төв эмнэлгээс мэдээллээ.

Бид 326-р ангийн алба хаагчийн ар гэрийнхнээс нь зарим зүйлийг тодруулаа. Зарим эцэг эхчүүдийн зүгээс хүчээр цэрэг явуулсанд бухимдалтай байгаагаа хэллээ. Тэрбээр "Өглөө цайгаа ч уугаагүй хичээлдээ явсан хүүг маань орой нь цэрэгт татчихсан, сургуулийн бичиг хэнд хамаатай юм дуугүй яв гэж хэлсэн гэсэн. Амиа алдсан цэрэг хүүгийн өмнө толгой гудайгаад зогсож байх ёстой, бие биенээсээ уучлалт гуйдаггүй, хэнэггүй болчихсон байна" хэмээн ярив.


39
angry
4
care
6
haha
4
liked
11
love
64
sad
35
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18