Нас барсан цэргийн цогцос хаана байгааг ЗХЖШ-ын төлөөлөл хэлж мэдэхгүй байна

Л.Бямбажав
2023/11/14

2023 оны аравдугаар сарын 20-нд цэрэгт татагдаж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан өнөө өглөө нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаач төгсөх курсийн оюутан байсан бөгөөд цэргийн албанд очоод 20 ч хүрэхгүй хоногийн дараа нас баржээ. 

Хүүгийнхээ үхлийн шалтгааныг олохыг хүссэн эцэг эх нь 326 дугаар ангийн үүдийг бүтэн өдөржин сахиж, дөнгөж сая ЗХЖШ-ын холбогдох албаныхан ар гэрийхэнийг нь хүлээн авч уулзлаа. Талийгаачийн ар гэрийнхэн камерын бичлэгийг үзүүлэхийг шаардаж мөн 326-р цэргийн ангид алба хааж буй цэрэг эрсээ буцаан авахыг эцэг эхчүүд шаардав.

Энэ үеэр ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал:

-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө нэг байлдагч маань амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Байлдагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөө өглөө 06.30 цагийн орчимд командлалын жижүүр над руу утсаар ярьсан.  Өглөөний 06.00 цагт бослогын команд өгсний дараа нэг цэрэг босоогүй. Очоод үзтэл амиа алдсан байсан. Газар дээр нь эмнэлгийнхэн, жижүүрүүд бүгд очсон,  амиа алдсан байсан. Одоо дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байна гэж мэдэгдсэн. Ингээд шуурхай бүлэг явуулж, газар дээр нь ажилласан. Бидний зүгээс алдаа гарсан нь тогтоогдоогүй байна, эцсийн дүгнэлтийг цагдаагийн байгууллага гаргана. Цаашид бүх талаар нээлттэй, хамтран ажиллана.  Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа учир бүх ажиллагаа цагдаагийн байгууллагын дор явагдана. Бид энэхүү мэдээллийг хийхдээ хүртэл Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авсан. Камерын бүх бичлэгийг цагдаагийнхан авсан, камерууд ажиллаж байсан.

326-р цэргийн ангийн захирагч Т.Отгонбаяр: Миний сэтгэл, зүрх ч гэсэн эмзэглэж байна. Бидний дунд ийм зүйл болсонд зүрх минь одоо ч гэсэн түгшиж байна. Би хамт олондоо итгэдэг. Миний удирдаж байгаа хамт олон үнэн зөв, шударга ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна.


68
angry
3
care
1
haha
1
liked
3
love
23
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:8d4b:923:bd93:8784:bebc
2023/11/16
0
0
Итгэдэг ч гэх шг…тэгээд албаны дутагдал гараад
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18