Талийгаачийн ээж: Би хүүгээ үхүүлэх гэж цэрэгт явуулаагүй

Л.Бямбажав
2023/11/13

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагаад 20 гаруйхан хонож байсан оюутан залуу  өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нас барсан харамсалтай хэрэг явдал гарсан. 

Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор ажиллаж байна гэж албаныхан мэдээлсэн. Энэ талаар Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал хэлэхдээ "Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ ар гэрийхэнийг нь оруулах боломжгүй байгаа. Цагдаагийн байгууллага болон Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэсэн мэдээллийг өгсөн. 

 Талийгаачийн ар гэрийнхэн хоёр зүйлийг хүсч байгаа юм. Нэгт, цэргийн ангийнх нь камерын бичлэгийг үзэх мөн ангийн алба хаагчидтай нь уулзах хүсэлтийг тавьж буй. 

Тиймээс  326-р цэргийн ангийн гадна ЗХЖШ-ын дарга нарыг хүлээж байна. Энэ үеэр талийгаачийн ээж "Даанч дээ, яасан гэж миний хүүг ингэж байгаа юм бэ, би гомдолтой байна. Сайхан үрийг минь яаж байгаа юм бэ, яасан гэж ингэж байгаа юм, би үхүүлэх гэж хүүгээ цэрэгт явуулаагүй, би хүүгээс цэргээс нь гаргах гэж их хөөцөлдсөн" гэлээ.


19
angry
3
care
0
haha
0
liked
12
love
174
sad
24
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:2f68:c515:5fa1:b743:4d4c
2023/11/17
0
0
Huuhed hatgaa tussan bhad angiin emch nertei manuuhai yu hiij bsan um be.etseg ehed yamar hetsuu bgaa bol.uunees hoish amidral utgagui boldog um bilee.haramsaj bn.
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18