Иргэн Т.Нэргүй: Замын-Үүдийн гаалийнханы хууль бус үйлдлийг шүүмжилсний төлөө миний ачаа барааг явуулахаа больсон

Ц.Цэрэнбадам
2023/11/13

Гаалийн байгууллага татварын байгууллага болсон. Татвараар шахаж ард иргэдээ дарамтад оруулж байна. Замын-Үүдийн гаалийнхны хууль бус үйлдлийг шүүмжилсний төлөө миний ачаа барааг явуулахаа больсон гэж олон нийтэд хандан мэдээлэл хийсэн иргэн Т.Нэргүйгийн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр хэлэхдээ, "Гаалийн байгууллага татварын байгууллага болсон. Татвараар шахаж ард иргэдээ дарамтад оруулж байна. Өнөөдөр иргэн Т.Нэргүйгийн ачаа тонн тутамд 400 мянга байна уу? 500 мянга байна уу? тэдний хэлсэн үнэлгээгээр төлж чадах юм бол гацахгүй явна. Хямдхан барилгын материал ороод ирэхээр гацаагаад зогсоочихно.

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал гэж хүн арай хэрээс хэтэрч байна. Түүний төрсөн эгч Р.Бурмаа нь Улаанбаатар хотоос Замын-Үүдийн гаалийн байцаагчдыг удирдуулаад сууж байна. Р.Бурмаагийн гар хөл болсон гурваас дөрвөн хүн байдаг.

Миний 1600 доллароор үнэлэгдэх тос тосолгооны материал шингэнийг Замын-Үүд боомтын дарга өөрөө очоод үнэрлэсэн юм шиг тайлбар хийж байна лээ. Замын-Үүдийн гааль мафи болсон. Намайг зориг гаргаад "Шүгэл" үлээснээс үүдэн миний ачааг явуулахгүй байна.

Би бол компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ард иргэдийн төрөл бүрийн түүвэр ачааг явуулж байгаа иргэн хүн. Надад хэн нэгэн том компани болон намын захиалга байхгүй" гэлээ. 




5
angry
0
care
3
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18