СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

Л.Бямбажав
2023/11/13

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 14-ны өдөр нутгийн баруун хагаст, энэ сарын 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Тодруулбал,

13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр,
14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр,
14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар,
15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэнэ.

Иймд малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.


2
angry
4
care
3
haha
51
liked
2
love
15
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18