З.Төмөртөөмөө ​: Утааг бууруулж байгаа шахмал түлшийг харлуулж, доромжлож болохгүй

Л.Бямбажав
2023/11/13

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө "Иргэд угаартаж нас барж байгаа нь зуухтай холбоотой, дулаан алдагдал ихтэй. Шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг өндөртэй учраас зуухны төмөр нимгэрч, түүгээр хий алдаж угаартах явдал гарах болсон. Утаа үүсгэхэд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Зарим айл сайжруулсан түлшээ ч худалдаж авч чадахгүй асуудал байгаа нь бодит үнэн. 2019 болон 2020 онууд түлшний хэрэглээ бага байсан. Хэрэглээ бага байсан учраас агаарын бохирдол бага түвшинд очсон. Өнөөдөр бид сайжруулсан шахмал түлшийг харлуулж, бүгд доромжлож болохгүй. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байх үед урдаа яваа машин болон хүнийг ч олж харж чаддаггүй байсан шүү" гэлээ. 



5
angry
1
care
2
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.159
2023/11/20
0
0
байшингийн хүн мэдэхгүйэ
Хариулах
66.181.184.159
2023/11/20
0
0
бүтэн станц бариад гэр хорооллыг цэвэр бохир ус, дулаанд холбохоор их мөнгийг үрлээ. гал түлж л байгаа бол юугаа шатаана уу хамаагүй угаартах, шатах эрсдэл арилахгүй
Хариулах
2405:5700:300:81e2:c098:83c1:d4ed:f156
2023/11/16
0
0
УГААРЫН ХИЙН ХОР ХӨНӨӨЛИЙН ТОДОРХОЙЛЖ ЧАДААГҮЙ БАЙЖ !!! УГААРТСАН УГААРТАЖ ЯВАА УГААРТАХ ИРГЭД РҮҮГЭЭ УЛАЙМ ЦАЙМ ДАЙРАН ДОРОМЖЛОНО ГЭДЭГ ТӨМӨРТӨӨМӨӨ ГЭХ МЭТ МАН - ЫХНЫ ОЮУН САНААНД БАГТАЖ АМНААС АСГАРНА !!!
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18