Гэр хороолол дунд явах бага оврын 50 автобус мөн маапаан дагуулжээ

Л.Бямбажав
2023/11/13

НИТХ-аар Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ удаагийн төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урсгал болон гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дахин тодотгож буй. Түүнчлэн нийслэлд барьж байгаа 37 сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд гүйцэтгэлийн дүнгээр нь санхүүжүүлэх, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг санхүүжүүлэх аж. 


Ногоон автобусны талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ярихдаа "Улсын төсөвт өмнөх Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар сайдын багцад 318 тэрбум орчим төгрөг автобусын парк шинэчлэлд батлагдсан. Үүнээс 100 ногоон автобус болон бүрэн цахилгаан "скайвел" 50 автобус мөн гэр хороолол дундуур явах бага оврын 50 автобус гээд нийт хилээр орж ирсэн 200 автобус байгаа. Үүнээс 100 ногоон автобусыг авахгүй гэдэг бичгээ өгөөд гэрээгээ цуцалсан. Нэг ч ногоон автобус авахгүй. Ногоон автобус худалдан авсан 130 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах үүднээс 50 "скайвел" автобусыг хүлээгээд авчихсан юм билээ, ашиглалтын шаардлага хангана гээд. Харин бага оврын 50 автобусны гаалийн бүрдүүлэлт маапаантай байгаа учраас АТГ-т шалгуулсны дараа бид хүлээн авах эсэхээ шийднэ. Тэнүүн-Огоо ХХК-иар хохирлыг барагдуулах үүднээс тус компанийн өмчлөлийн бүх баазыг 54 тэрбумаар нийслэл үнэлж авахаар болсон. Сангийн яам 11 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа буюу дансанд байршуулж мөнгөө татаж авсан" гэлээ.


1
angry
0
care
6
haha
0
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18