Д.Тогтохсүрэн: Төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан

Ц.Цэрэнбадам
2023/11/13

2024 оны улсын төсөв батлагдсантай холбоотой УИХ, Засгийн газар болон Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын ажлын хэсэг төсвийн орлогыг 590 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн орлогоор төсвийн тэнцлийг сайжруулсан. УИХ-ын нэг гол үүрэг нь Улсын төсвийн тэнцлийг сайжруулах, алдагдлыг багасгах үүрэгтэй. Төсвийн алдагдал ДНБ-ний -2.8 хувьтай тэнцэж байсныг -2 болгосон. Энэ жил хоёр их наядын төсвийн алдагдалтай байгааг 1.5 их наяд руу оруулж ирсэн.

Хоёрдугаарт, Төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Төсвийн ерөнхийлөг захирагч нарын төсвийн багцаас 1.88 хувиар жигд хасаж 320 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг бууруулсан.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. Аудитын байгууллагаар хянагдсан, өмнөх онуудад төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгээд, тэдгээр ажлын төсвийн үнэ нэмэгдсэн 110 объектын төсөвт өртөг нэмэгдэж орсон. Ингэснээрээ төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зардал тодорхой хэмжээнд нэмэгдэн.

Нийгмийн хамгааллын чиглэлийн арга хэмжээн дээр тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэсэн. Тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 10 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцсон. УИХ дээр Инфляцын түвшинтэй уялдуулан 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18