Х.Нямбаатар: Ногоон автобусны хэрэг удахгүй шүүх рүү шилжинэ

Л.Бямбажав
2023/11/13

НИТХ-аар Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урсгал болон гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дахин тодотголоо. Түүнчлэн нийслэлд барьж байгаа 37 сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд гүйцэтгэлийн дүнгээр нь санхүүжүүлэх, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг санхүүжүүлэх зэрэг чиглэлийг тусган төсвийн тодотголын үндсэн агуулгыг боловсруулсан. Эх үүсвэрийн тухайд урсгал зардлыг хэмнэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүрэг, мандатын шинжилгээ хийн, бүтцийг нь шинэчилнэ” гэж хотын дарга танилцуулсан.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар: "Аз жаргалтай Улаанбаатар" зэрэг фантастикийн яриагаа одоо больё. Аль болох бодитой, уянгын халилгүйгээр тулгамдсан асуудлаа шийдэрлэе. Шөнийн цагийн түгээлтийг зогсооё гэж би худалдаа эрхлэгчдэд хэлсэн. Ингэхдээ СХД, Баянзүрх талдаа Барс, Нарантуул захуудыг орлохуйц том агуулах худалдаа, тээвэр ложистикийн төв байгуулахад нийслэлээс газар, дэд бүтцийг нь шийдэж өгье гэж хэлсэн. Ингэвэл түгжрэл буурна. 

 Шөнийн цагийн түгээлтийг зогсоож, "Нарантуул руу Монгол Улс тэр чигээрээ очиж бараагаа татан авдаггүй байх зохицуулалт хийхийг дэмжсэн. 


Нийслэлийн нийтийн тээвэрт маш олон жил угшсан, ААН-тэйгээ хуйвалддаг авлигын тогтолцоо бий болсон. Өмчийн харилцааны газар нь зориуд шүүх дээр ялагдаж өгдөг авлигын тогтолцоо байгаа, газрын алба ялгаагүй. Энэ бүхнийг засахын тулд энэ хуульд нийслэлээс газар дахин олгохгүй гэж оруулсан. 

Хэдүүлээ, зөв зүйлийн төлөө хамтдаа урагшаа явья. 

Автобусны хариуцлагын асуудлыг хөндөж байгаа нь зөв. Би бүх дарга нарыг нь шалгуулья гээд өргөдөл өгсөн, АТГ дээр дуудаж байгаа. Мөрдөх байгууллага нь шийднэ. Удахгүй энэ хэргийг шүүхэд шилжүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ, өөр нарийн мэдээлэл алга. 

Дараагийн автобусыг худалдан авах ажлыг нээлттэй зохион байгуулж байна. Хамгийн хямд байх мөн чанартай байх гэсэн зарчмаар явж байгаа. Аж ахуйн ажил хийж эхлэхээрээ хүн зовлонг нь ойлгодог юм байна" гэлээ. 



0
angry
0
care
2
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18