Ч.Номин: Морин хуураа дэлхийн сонгодог хөгжим болгохыг зорьж байна

Л.Бямбажав
2023/11/13

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг олгодог уламжлалтай. "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг тогтоож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад орнуудад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд олгодог. Энэ жил тус одонг "Морин хуурын чуулга"-д олгох болсон талаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин :

  Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг "Морин хуурын чуулга"-д олгохоор болсонд баяртай байна.  "Морин хуурын чуулга" 20 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Монголын сонгодог, язгуур урлаг болон орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж ирсэн. Морин хуур бол Монгол хүний оюун санаа, түүхийг илэрхийлсэн хөгжим. Энэ хөгжмийн соёлыг авч явж, үеийн үед түгээн дэлгэрүүлж цааш сурталчлан таниулах ажлыг  "Морин хуурын чуулга"-ын хамт олон авч явж байгаа. 2003 онд ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний оюун санааны охь болсон энэхүү бүтээлийг бидний ирээдүй хойшид зориулан бүртгэсэн. Мөн "Морин хуурын чуулга" Монгол Улсын соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлд ажиллаж ирсэн. Энэ ч утгаараа олон улсын сонгодог томоохон тайзан дээр Морин хуурын чуулга тогтмол очиж, тоглолтоо хийдэг.

Үүний нэг том жишээ нь 2021 оноос буюу Соёлын яам байгуулагдсан цагаас дэлхийд томоохонд тооцогдох Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн. Цаашид бид бүхэн Морин хуурын чуулгаар дамжуулан морин хуураа олон улсад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход илүү анхаарч ажиллана. Морин хуурын чуулга одоогийн байдлаар 36 уран бүтээлчийн орон тоотой ажиллаж байна. Цаашдаа чуулгыг найрал хөгжмийн хэмжээнд өргөжүүлж, орон тоо, бүтэц зохион байгуулалт, материаллаг баазыг нь бэхжүүлэх чиглэлээр Соёлын яаманд чиглэл өгч ажиллаж байна" гэлээ. 



2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18