Я.Содбаатар: "Морин хуурын чуулга" Монголчуудын өв соёл, түүхийг сурталчлан таниулахад том үүрэг гүйцэтгэсэн

Ц.Цэрэнбадам
2023/11/13

"Монгол бахархлын өдөр" маргааш /2023.11.14 /тохионо. Энэ өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар ерөнхийлөгч зарлиг гаргаж, хуульчилсан байдаг.

Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд тэргүүн зэргийн "Чингис хаан одон"-г хүртээдэг уламжлалтай. Энэ жилийн "Чингис хаан одон"-г Улсын филармонийн "Морин хуурын чуулга"-д олгох болсон талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээллээ.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг олгодог уламжлалтай. "Чингис хаан" одонг олгох тогтоолыг 2002 онд баталж, 2005 онооос хойш олгож эхэлсэн.Тухайн одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг тогтоож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад орнуудад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд олгодог.

 Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудад тогтоосон харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах,  тус улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай. 

 "Чингис хаан" одонг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд олгохын өмнө олон нийтэд мэдээлдэг журамтай. Энэ дагуу энэ жилийн төрийн дээд, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Улсын филармонийн "Морин хуур" чуулгад хүртээх болсныг мэдээлж байна. "Морин хуурын чуулга" 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголчуудын өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамтлаг" гэлээ. 


0
angry
0
care
1
haha
4
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18